Алтны худалдааг ил тод болгох хуулийн төслийг өргөн барина
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.09.10

Алтны худалдааг ил тод болгох хуулийн төслийг өргөн барина

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр УИХ-ын даргад хоёр хуулийн төсөл өргөн барих гэнэ.

Тодруулбал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Алтны худалдааг ил тод болгох хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөжээ.