Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 19-өөс эхэлнэ
Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл эхэлнэ
2013.08.08

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 19-өөс эхэлнэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд 20-оодхон хоног үлдлээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базааж эхэлж байна.

Дунд сургуулийн сурагчдын тухайд энэ жил сурагчийн дүрэмт хувцасны асуудал толгойг нь өвтгөж байгаа бол цэцэрлэгийн бүртгэл ч мөн анхаарлын төвд байгаа юм.

Угтаа Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг өнгөрсөн хавар явуулах тухай албан даалгавар гаргасан. Гэвч үеийн байдлаас шалтгаалан бүртгэлийг уламжлал ёсоор намар зохион байгуулахаар болсон юм.

Тэгвэл цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 19-26-ны хооронд тухайн харъяа цэцэрлэгүүдэд нь ажлын хэсэг гарч ажлын  цагаар бүртгэхээр болжээ. Бүртгэл долоо хоногийн турш явагдах юм байна.