Дэлхийн шилдэг 100 сургуульд Монгол оюутнууд суралцахаар боллоо
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.08.08

Дэлхийн шилдэг 100 сургуульд Монгол оюутнууд суралцахаар боллоо

Дэлхийн шиддэг их сургуульд оюутан суралцуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа.

Энэхүү зарлигийн хүрээнд дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг бий болгох юм байна.

Дээрх шалгуурыг хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгажээ. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчдын хүсэлтийг үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилтийг олгох гэнэ.

Үүнээс гадна шилдэг их, дээд сургуулиудад багтсан суралцагчийг Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзсаны үндсэнд санхүүжилт олгохоор болжээ.