Хотын дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн 5,10 дугаар хорооныхонтой уулзлаа
2013.06.20

Сонгинохайрханчууд дахин төлөвлөлтийг дэмжиж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл иргэдтэй уулзалт хийж байгаа. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 5,10 дугаар хорооныхонтой уулзлаа.

Хотын дарга ихэвчлэн алслагдсан хороодын иргэдтэй уулзалт хийн зам харгуй, ус, дулаан гээд шаардлагатай бүхнийг нь сонсож тэдгээрийг дахин төлөвлөлтөд хэрхэн хамруулж болох талаар мэдээлэл хийж байгаа.

Өнгөрсөн хугацаанд иргэдтэй ууулзалт хийж байх үед иргэдийн дийлэнх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах хүсэлтэй байгаагаа хотын даргад дуулгаж байсан. Үүнийг бий болгохын тулд иргэдийн оролцоонд тулгуурлан гэр хороололд дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байгаа.

Дахин төлөвлөлт хийгдсэнээр агаар болон хөрсний бохирдол буураад зогсохгүй иргэд тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэнэ.

Дахин төлөвлөлт хийгдсэнээр агаар болон хөрсний бохирдол буураад зогсохгүй иргэд тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэнэ. Хотын зүгээс дахин төлөвлөлтийн гурван хувилбарыг иргэдэд санал болгож байгаа бөгөөд өөрт тохирсныг нь сонгоод гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгж болон хоттой гэрээ хийснээр төлөвлөлтийн ажил эхлэх аж.

Хотын дарга Э.Бат-Үүл: Бид нар ямар үүрэг гүйцэтгэх вэ гэхээр хөрөнгө оруулагчид, газрын иргэд хоёрын хооронд хийсэн хэлцлийг л хэрэгжүүлэхийг манана. Компани та бүхэнтэй тохироод сонгон шалгарсан компани ирээд зураг төлөвлөгөөгөө тохирчих юм бол айл бүртэй гэрээ хийнэ гэлээ. Иргэд ч дахин төлөвлөлттэй холбоотой олон асуултад хариулт авлаа.