Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.05.22/ хуралдаан.
2013.05.22

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.05.22/ хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, 2011 оны 10 дугаарын 06-ны өдөр баталсан Компанийн тухай хуульд олон улсын жишигт нийцүүлэн компанийн засаглалын үндсэн зарчмыг тусгаж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хувьцаат компанийн хяналтын багц эзэмшигч этгээд бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг зохих журмын дагуу худалдан авах, энэ үүргээ биелүүлээгүй бол хяналтын багц эзэмшигчийн хувьцаа саналын эрхгүй болох, мөн хувьцаат компанийн хяналтын багц эзэмшигчийн санал гаргах журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталж байхаар хуульчилсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдах авах санал гаргах үйл ажиллагааны журам“-д Компанийн тухай хуульд заасны дагуу санал гаргах үүргээ биелүүлэхээс чөлөөлөх, хуульд заасны дагуу санал заавал гаргах эсэхэд талаар зөвшөөрөл өгөх, түүнчлэн хуульд заасан шаардлагаас хэтрүүлэн нэмэлт шаардлагыг тавьж бизнес эрхлэгчид дарамт учруулах зэргээр хуулийн зохицуулалтаас давсан хуульчилсан акт баталж, хяналтын багц эзэмшигчид давуу эрх олгох, эсвэл эрхийг зөрчих үзэгдэл гарч байна.

Гишүүдийн олонх энэ саналыг дэмжин С.Ганбаатар нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх эрх зүйн зохицуулалтгүй байдлаас шалтгаалан жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалсан заалтыг хэрэгжүүлэх процессыг хуульчлаагүй нь хяналтын багц эзэмшигчийн эрх хөндөгдөхөд хүргэж, улмаар эрх зүйн маргаан үүсгэж байгаа учраас Компанийн тухай хуульд дээрх асуудлыг зохицуулсан өөрчлөлтийг оруулах хуулийн төслийг боловсрууллаа хэмээн дурдсан юм.

Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Санхүүгийн зохицуулах хороо нь хувьцаат компанийн хяналтын багцыг эзэмшигч хуульд заасан санал гаргах үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс тэдний шаардах эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж С.Ганбаатар гишүүн хэлсэн.

Хуулийн төсөл батлагдсанаар компанийн хяналтын багц эзэмшигчийн санал гаргах үүргийг хэрэгжүүлэх процесс тодорхой болж, хуулийг зөв хэрэглэхэд дөхөм болох аж. Түүнчлэн компанийн хяналтын багцыг эзэмшигчийн хуульд заасан үүрэг хэрэгжих механизм тодорхой болж, жижиг хувьцаа эзэмшигчид үзэмжээрээ хяналтын багц эзэмшигчийн эрхийг зөрчих тохиолдол хаагдана гэж тооцжээ. Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Санхүүгийн зохицуулах хороо нь хувьцаат компанийн хяналтын багцыг эзэмшигч хуульд заасан санал гаргах үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс тэдний шаардах эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж С.Ганбаатар гишүүн хэлсэн.

УИХ-ын гишүүд, тухайлбал, Л.Энх-Амгалан, Д.Ганбат нар, саяхан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Компанийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газарт асуулга тавин, энэ хуульд тодорхой өөрчлөлт оруулах талаар саналаа чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлж байсан, Компанийн тухай хуулийг шинээр батлагдах гэж буй Үнэт цаасны зах зээлийн хуультай уялдуулах шаардлага бас байгаа гээд нэгэнт хуульд өөрчлөлт оруулах эгж байгаа бол дээрх санаануудыг нэгтгээд иж бүрнээр нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн. Гишүүдийн олонх энэ саналыг дэмжин С.Ганбаатар нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.