2013.02.20

Д.Тэрбишдагва: Хамтрах уриалгыг судалж байж хариу өгье

МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хорооныхон өчигдөр Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвад уриалга хүргүүллээ. Уриалгад МАН, МАХН хоёрыг хамтран ажиляах, цаашлаад нэгдэх боломж байвал нэгдэхийг хүсчээ. Хоёр намын нэгдлийн талаар МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва болон УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар ямар байр суурьтай байгааг хүргэе.

Д.Загджав:

-МАН, МАХН хоёр бол үзэл баримтлал нэгтэй нам. Угсаа гарлаа ч яривал бас нэг. Тэр утгаараа эв нэгдэлтэй байхёстой. Энэ нь улс төрийн төлөвшлийг бий болгохын хажуугаар иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чухал алхам юм. Манай эв нэгдлийн хорооноос гаргасан уриалга бол хоёр намын эв нэгдлийг хангах тухай юм. Өөрөөр хэлбэл, салсан намаа нэгтгэж, сарнисан бодлогоо цэгцэлнэ гэсэн зорилготой. Уриалгаа МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар болоод МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт хүргүүллээ. Ө.Энхтүвшин даргын хувьд эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Н.Энхбаяр дарга тодорхой хугацааны дараа хариугаа хэлье гэсэн. Ер нь улс орон, ард түмнийхээ ирээдүйн хөгжлийн төлөө. үндэсний эрх ашгаа ухамсарлан нэгдэж ажиллах нь хамгаас чухал юм.

Д.Тэрбишдагва:

-МАН-д тодорхой хэсэг булэг олигархи бий. Тэд намын шинэчлэл ярьсан нэгнийг хавчин гадуурхдаг нь нууц биш. Дээрээс нь улс орон, ард түмнийхээ төлөө хамтран ажиллах байтал бүлгэрхэж талцана. Ийм үед намаа шинэчлэхээр зориг, зүрх гаргасан "Эв нэгдлийн хороо"-ны гишүүд та бүхэнд талархал илэрхийлмээр байна. МАН-д шинэчлэл маш их хэрэгтэй. Шинэчлэлийг та бүхэн бодит утгаар нь хийгээсэй гэж захих байна. Бусдын хавчлага, шахалтанд орж зоригоосоо ухарч болохгуй. Харин манай намтай хамтран ажиллах уриалгын тухайд хариугаа хэлэх боломжгүй. Бидта бүхний өгсөн уриалгыгнамын хурлаар авч хэлэлцэж байж хариугаа өгье. Түунээс биш зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй гэж шууд хариулах боломжгүй юм.