Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийг зөвшилцөн дэмжлээ
2012.09.12

Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийг зөвшилцөн дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2012.09.12/ хуралдаанаар "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөв. Хоёр орны хооронд зорчих визийн нөхцөлийг хөнгөвлөх хэлэлцээрийн тухай асуудлыг тус байнгын хороо өмнө нь хэлэлцсэн бөгөөд хэлэлцээр байгуулах явцад процедурын алдаа гарсан гэж үзээд асуудлыг түр буцаасан билээ. Гадаад харилцааны яамнаас баримт бичгийг шинэчлэн УИХ-аар зөвшилцөхөөр дахин оруулж ирж буй бөгөөд уг асуудлыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.