2012.06.12
Солонгост ажиллах иргэдийн бүртгэл эхэллээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өчигдөр эхэллээ.
Бүртгэл аймаг, нийслэл, сум, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд гурав хоног үргэлжлэх бөгөөд улсын хэмжээнд нийтдээ 10 мянган хүнийг бүртгэх юм.
Гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-39 насныхныг бүртгэлд хамруулж байна. Түүнчлэн өмнө нь БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх ёстой.
Бүртгэлд хамрагдсан иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ирэх наймдугаар сарын 25, 26-нд авах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.