Сайд Л.Болд Норвегийн гадаад харилцааны сайдтай уулзав
2012.10.11

Сайд Л.Болд Норвегийн гадаад харилцааны сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Норвегийн Вант Улсад хийсэн айлчлалын үеэр Норвегийн Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйдэтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.


Түүнчлэн, сайд Л.Болд Цаа бугын аж ахуйн Олон улсын төвийн гүйцэтгэх захирал Андерс Оскалтай уулзаж, Монгол, Норвегийн цаа бугын аж ахуйн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаа бугын судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийх асуудлаар санал солилцсон болно гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.