Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлнэ
2012.04.02

Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлнэ

МОСКВА. /РИА Новости/. 2012 оны долдугаар сард Оросын төмөр зам дүрмийн сангийнх нь хэмжээг өсгөх зорилгоор «Улаанбаатар төмөр зам» хувьцаат нийгэмлэгт 125 сая доллар шилжүүлнэ гэж ОХУ-ын Тээврийн орлогч сайд Андрей Недосеков мэдээллээ.«Долдугаар сарын 1-ний дотор баримт бичиг бүрдүүлэх ажил дуусч, мөн сард бүх мөнгийг шилжүүлэх ёстой» гэж тэрбээр хэлсэн байна.
Урьд нь «Улаанбаатар төмөр зам»-ын /УБТЗ/ дүрмийн санг хоёр талаас тус бүр 125 сая доллар, нийтдээ 250 сая доллароор нэмэгдүүлэхээр тохиролцсоныг А.Недосеков сануулжээ.

«Манай төсөвт энэ мөнгийг суулгасан, Монголын төсөвт ч бас тусгагдсан гэдгийг УБТЗ нотолсон» гэж тэрбээр хэллээ.Өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцээний үеэр Монголын тал 2020 он хүртэл төмөр замаа хөгжүүлэхэд 1,2 тэрбум доллар шаардлагатай байгаа тухай дурджээ.Одоо талууд санхүүжилтын боломжтой механизмуудыг, тухайлбал, төр болон хувийн хэвшлийн түншлэх механизмыг хэлэлцэх ёстой гэж А.Недосеков хэлсэн байна.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.