Бразилид болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбар ямар үнэтэй вэ?
2012.04.01

Бразилид болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбар ямар үнэтэй вэ?

Бразилийн Үндэсний конг­рессийн төлөөлөгчдийн танхимын гишүүд 2014 онд тус улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулах тухай хуулийг баталлаа.

Тус хуу­линд тэмцээнийг зохион байгуулах хорооны эрх зүйн хэм хэмжээ, зохион байгуу­лалтыг хэрхэн гүй­цэтгэх, тэдгээ­рийн дотор ивээн тэтгэгчдэд өгөх санхүүгийн батал­гаа, тасалбарын борлуулалт гэх мэтийн асуудал багтжээ. Дэлхийн аварга шалга­руу­лах тэмцээний тасалбарын үнэ 25 ам.доллараас эхэлж, 900 ам.дол­лар хүртэл байхаар төлөв­лөж байна.

Хамгийн хямд тасалбар нь тэтгэврийнхэн, оюутнууд болон бага орлоготой хүмүүст зориу­лагдсан байгаа юм. Харин гадаа­дын иргэдэд дээрх хөнгөлөлт үйлч­лэхгүй юм. Энэхүү хуульд мөн тэмцээний үеэр согтууруулах ундаа борлуулахгүй байх заалт багтжээ. Уг заалтаас болж Бразилийн эрх баригчид ФИФА-тай маргалдсан удаатай аж. Тус улсад дээрх хуулийг батлах санал хураалт нэг бус удаа хойш­логдож байв.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.