2025.06.27

Д.Ганмаа: эмнэлгүүдийн санхүүгийн нөхцлийг хараад хувиас гарах төлбөртэй тусламж үйлчилгээг 20-25 хувь нэмнэ гэдэг дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

Төсвийг хэмнэлттэй төсөв оруулж ирэх гэж байна. Энэ асуудал дээр эрүүл мэндийн салбараа яръя. Нийгмийн салбар үүнд хүнд. Тэр дотроо ялангуяа эмнэлэг дээр үүсэж байгаа байдал, санхүүгийн нөхцөл байдлаасаа хамаараад шийдэхийн тулд тусламж үйлчилгээг 20-25 хувиар яах аргагүй нэмэхээс өөр аргагүй байна аа гэж сайд хэлсэн. Энэ дээр шууд эмнэлгүүдийн санхүүгийн нөхцөлийг хараад хувиас гарах төлбөртэй тусламж үйлчилгээг 20-25 хувь гаргана нэмнэ гэдэг дээр маш болгоомжтой хандах хэд хэдэн үндэслэл байна. Хувиараа шууд төлбөр хийснээрээ тусламж үйлчилгээний хүртээмж ялангуяа тэгш бус байдлыг улам нэмэгдүүлдэг. Ингэснээр иргэд аж ахуй амьдралын хүний чанарт нөлөөлж орлого багатай иргэд нь ядуурал руу гулсан ордог. Энэ үндсэн гол шалтгаан болж байгаа гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Хувийн төлбөрөөс болоод өвчтөн өөрөө аль болох эмнэлэгт үзүүлэхгүй байх, цаг алдах, хойшлуулах, хэрэгтэй лабораторийн шинжилгээгээ хийлгэхгүй байх тэгснээрээ хүндрээд бүр өндөр өртөгтэй эмчилгээнд орох, шилжих халдварт өвчний тохиолдолд бусдад тарааж халдвар халдуулах ингэснээр хувь хүн болон нийгмийн эрүүл мэндийн том асуудал болдог. Үүнийг 9 жилийн өмнө 2016 онд судлаачид хийж байсан судалгаа байгаа.

Энэ үнэлгээгээр эрүүл мэндийн хувийн төлбөрөөс болоод жил болгон 20 мянга гаруй иргэд ядуурч байгааг тооцож гаргасан байдаг. Тэгэхээр энэ тооцоо тооцоолол харагдаж байгаа учраас энэ дээр бид нар болгоомжлох зайлшгүй шаардлагатай байна гэдгийг хоёр дахь үндэслэлээрээ хэлье. Эрүүл мэндийн санхүүжилт дээр хувийн төлбөр 25 хувиас дээш байгаа дэлхийн бусад улс орнуудыг харахад ядуурлыг бууруулах эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүргэх гэсэн энэ хувийн төлбөрөө бууруулж чадахгүй байсаар байгаад дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад маш сөрөг нөлөөлөлтэй. Зөвхөн хувь хүмүүс ч юм уу эмзэг бүлгийнхэнд биш нийгэм эдийн засаг тухайн улсдаа маш сөрөг гэдэг асуудлуудыг маш тодорхой тусгасан байдаг. Жишээлбэл:
Манай улсын хуулийн эрүүл мэндийн ядуурлын түвшин 40 орчин хувь байгаа. Нийт зардлын гэсэн нэг тийм тооцоо байна.

Манай улсын хуулийн эрүүл мэндийн ядуурлын түвшин 40 орчин хувь байгаа. Нийт зардлын гэсэн нэг тийм тооцоо байна. 

Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хариуллаа.