А.Ариунзаяа: Хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулах нь олон эрсдэл дагуулна
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Анхны 4 заалтаас 1-ийг хассан. Үлдсэн 3 заалтаас 1-ийг нь дэмжиж байна буюу ажил олгогчийн зүгээс төлж байгаа шимтгэл, бодогдож байгаа цалингийн хязгаарлалтыг ажилтантай адилтгах буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй хязгаарлахыг би дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн. Нөгөө 2 заалт нь 2004 болон 2008 оноос хэрэгжиж байгаа заалт, зарчмыг өөрчлөх гэж байгаа уг заалтуудыг яагаад болгоомжтой авч үзэх ёстой вэ гэдгийг хэлсэн.
Нэгдүгээрт,
Ажил олгогчийн зүгээс байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад яваад байх эрсдэлтэй. Яагаад вэ гэхээр шимтгэл төлөхгүй байх тал дээр анхаарч байна. Нөгөө талаараа ажилтны эрсдэлд орох, лист тогтоолгох, дикритээ авах, осолд ороод хөдөлмөрийн чадвараа алдах, нийгмийн хамгааллын тал дээр огт зохицуулагдаагүй байдаг учраас эрсдэлтэй. Ийм учраас хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаатай адилхан байх ёстой. Энэ зохицуулалт 2004 оноос хойш хэрэгжиж ирсэн. Үүнийг эвдэх гэж байна.
Хоёрдугаарт,
Унаа, хоол, байр, орон сууц, даатгал гээд үндсэн цалин хөлсөө нэмэхгүй бусад олговроороо нэмээд явах ийм эрсдэлтэй. Цалин хөдлөхгүй өөр зохицуулалтаар шимтгэлээс зугтах нөхцөл байдал үүснэ. Энэ нь давхар эрсдэл үүсгэнэ. Манай Нийгмийн даатгалын тогтолцоо хуваарилалтын тогтолцоо дээр явж байгаа. Одоо хагас хуримтлалын тогтолцоо руу дөнгөж шилжээд эхэлж байна.
Хуваарилалтын тогтолцоо гэдэг нь өнөөдөр шимтгэл төлж байгаа хүмүүсийн сангаас өнөөдөр тэтгэвэр, тэтгэмж олгогдож байдаг. Орлого тал нь буурвал жил бүр инфляцын түвшинтэй уялдуулаад 6 хувиар нэмэгдүүлэх бодлого маань хэрэгжихэд хүндрэлтэй. Хагас хуримтлалын тогтолцоонд бага багаар орж ирж байгаа. Тэтгэвэр тооцоход хүртэл хуваарилалтын тогтолцоо дээрээ 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс хоёр боломжтой. Нэг нь хуваарилалтын тогтолцоогоороо цалин хөлсний суурьтай бодолт хийлгэх буюу сүүлийн 5 жилийн дунджийг авч үзээд нэг сард оногдох цалингаас 45 хувиар тэтгэвэр тогтоолгодог. 1979 оноос хойш төрсөн хүмүүс нэг сонголттой буюу хуримтлалын тогтолцоо дээр суурилж тэтгэврээ тогтоолгоно. Та хэдий хэмжээний мөнгө санд төвлөрүүлсэн байна түүнээс цааш амьдрах магадлал нэг сар, нэг жилд ноогдох сарын тэтгэмж онолын хувьд томьёоллоороо бодогдоод тэтгэвэр нь тогтоогддог. Энэ нь аль аль талдаа сөрөг талтай. Өнөөдөр хуваарилалтын тогтолцоо дээр цалин хөлс нь буурууд ирэхээр цалин хөлснөөс бодогдож байгаа тэтгэврийн хэмжээ буурна.
Харин хуримтлалын тогтолцоо дээр суурилж байгаа нь 1979 оноос хойш төрсөн хүмүүс төлж байгаа шимтгэлийн хувь хэмжээ нь буураад ирэхээр тэр хэмжээгээрээ тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурна. Өнөөдөр тэтгэмж тогтоолгох хүмүүс дикрит, лист, хөдөлмөрийн чадамж гэх зэрэг бүх асуудлууд нь буюу олголт дээр нь бодогдож байгаа цалин хөлс бүтэц нь буурж орж ирэх учраас мөнгө нь ч бас багасна.
Б.Түвшин хариуллаа.