
2025.05.20
НҮБ-ИЙН ХҮН АМЫН САНГИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ДЭД ЗАХИРАЛ АЛЕКСАНДАР САША БОДИРОЗА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн Дэд захирал, Доктор Александар Саша Бодироза, Монгол дахь НҮБ-ийн Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи, НҮБ-ийн Хүн амын сангийн залуучуудын хөтөлбөрийн мэргэжилтэн Х.Баттуяа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад НҮБ-ийн Хүн амын сангийн гүйцэтгэж буй үүрэг, тэр дундаа залуучуудын хөгжил, эрүүл мэнд, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд оруулж буй үнэтэй хувь нэмрийг онцлон тэмдэглэж, дараах чиглэлд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Үүнд:
- Хүн амын хөгжил, залуусын оролцоо, жендэрийн эрх тэгш байдал зэрэгт чиглэсэн ICPD-ийн (Хүн ам ба хөгжил) хөтөлбөрийг тууштай дэмжиж ажиллах;
- Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах;
- Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх;
- НҮБ-ийн Хүн амын сангийн бусад төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцох, хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангахад хамтран ажиллах.