
2025.05.12
Мэндчилгээ
УИХ-ын гишүүн. Сангийн сайд Б.Жавхлангийн мэндчилгээ
Хорвоод мэндлэх цагаас эхлэн мөнх бусыг үзэх хүртэл иргэнийхээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, сахин хамгаалдаг эрхэм сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндийг хүргэе.
Та бүхэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хариуцлагатай, хүндхэн албыг түүртэлгүй үүрч, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цурам хийхгүй зүтгэдэг хүнлэг сайхан сэтгэлтэй эрхэм ариун үйлстэнгүүд билээ.
Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. СУВИЛАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА