УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үе үеийн генералуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 81 жилийн ой “МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР” өчигдөр /2025.04.28/ тохиож УИХ-ын дарга Д.Амарбаясгалан монголын цэрэг, арми, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бахархал, нэр төр, сүр хүч, амьд түүх, алдар гавьяаны эзэд болсон генералуудад хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр "Эх орныхоо тусгаар тогтнол, энх цагийн бүтээн байгуулалтын төлөө амьдрал тэмцлийн хатуу бэрх замыг туулсан бэлтгэл болон чөлөөндөө байгаа генералуудынхаа туулсан замнал, туршлага мэдлэг, эр зориг, эх оронч зүтгэлээр бахархдаг билээ. Та бүхэндээ болон гэр бүлийнхэнд нь УИХ-ын өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье" хэмээв.

Холбоотой мэдээ
2025.04.26
2025.04.21
2025.04.20