
Ажлын хэсгийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа
Байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн хүртэх учиртай. Тийм ч учраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аас баталсан.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр нэмсэн "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно." гэсэн заалтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх талаарх УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд заасан хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Мөн 2007 оны 27-р тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа тул Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаархи саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлын явц, санал дүгнэлтийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын дарга Д. Амарбаясгалангийн захирамжаар 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.

Сэтгүүлч