Зээлийн хүүг бууруулах чиглэлээр хийсэн арга хэмжээнүүдийн тайланг сонслоо
2025.05.10

Зээлийн хүүг бууруулах чиглэлээр хийсэн арга хэмжээнүүдийн тайланг сонслоо

"ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТУХАЙ СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ" Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж санал дүгнэлт гаргах ажлын хэсэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны
зээлийн хүүг бууруулах чиглэлээр хийсэн арга хэмжээнүүдийн тайланг сонслоо.

Энэ хугацаанд:

  • Ковид
  • Олон улсын геополитикийн нөхцөл байдал
  • Худалдаа эдийн засгийн дотоод, гадаад нөхцөл байдал

зэргийн улмаас зээлийн хүү зорилтот жилийн 12 хувьд хараахан хүрч чадаагүй байна.

Ажлын хэсгийн гишүүд болон зохицуулагч байгууллагуудын зүгээс

  • Зээлийн хүүг бууруулахад саад болж инфляцийг хөөрөгдөж буй 10 хүрэхгүй нэр төрлийн бараа үйлчилгээний үнийг бууруулах талаар захиргааны бус үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх
  • Төлбөрийн урсгал тэнцлийг алдагдалгүй байлгах
  • Оюу толгойн борлуулалтын орлогыг дотоодын банкуудаар дамжуулдаг болох чадвар бүхий арилжааны банкуудыг бий болгох бодлого авч хэрэгжүүлэх
  • Үүсмэл үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, институциональ хөрөнгө оруулагчдыг татах орчныг бүрдүүлэх
  • гэх мэт асуудлуудыг ярилцан цаашид хүү бууруулахад чухал нөлөө үзүүлэхүйц хүчин зүйлсийг тодорхойлж хэлэлцлээ.

Амралтын өдрийн цагаа зарцуулж тайлан тавьж, чухал санал дэвшүүлэв. Цаашид ажлын хэсэг мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ бодлогын үр ашигтай арга замуудыг тодорхойлох чиглэлд ажиллана.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан