О.Алтангэрэл: Хүний эрхийн хангаж ажиллахад үндсэн чиг үүргээс гадна, хөрөнгө, санхүү ихээхэн дутагддаг учраас энэ асуудлыг шийдэх нь чухал
УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонслоо.
Уг илтгэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
ХЭҮК-оос жил бүр Эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг гаргадаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ илтгэлийн талаар ярих нь их багасаж, ач холбогдол өгөх нь багасаж байсан. Энэ удаагийн УИХ нэлээн ач холбогдол өгч, бид нар энэ илтгэлийн талаар ярих ёстой. Энэ удаад 24 дэх илтгэл гарсан байна. Өнгөрсөн хугацаанд ХЗДХЯ-ны зүгээс хүний эрхтэй холбоотой багц хуулиуд, Хэвлэлийн эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулиудыг боловсруулахдаа ХЭҮК-ын илтгэлийг нэлээн баримталж, энэ тусгагдсан УИХ-аар шийдвэр гаргуулахаар өгсөн санал энэ зүйлүүд дээр нэлээн ажилласан. Ер нь нийгэм даяараа энэ ХЭҮК-ын илтгэлд нэлээн ач холбогдол өгч ярьж байх ёстой. Энэ нь өөрөө бид нарын хүний эрхийн төлөв байдал, нөхцөлийг сайжруулах, цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хэрэгжүүлэхэд нэлээн түлхэц болох ийм учиртай юм. Тийм учраас энэхүү илтгэлийг хуулийнхаа хугацаанд нэлээн чамбай, сайн оруулж ирж байгаа комиссын гишүүддээ талархал илэрхийлье.
Би үг хэлэхийн учир бол УИХ-ын эрхэм гишүүддээ хандаж яг өнөөдөр энэ илтгэлийг хэлэлцэж байгаа энэ цаг үед хүсэлт тавья аа гэж бодсон юм. Өнгөрсөн оны төсөв хэлэлцэж байхад бид нар энэ цагдан хорих байр, баривчлах байртай холбоотой нөхцөл байдлууд дээр ХЗДХ-ийн салбарт орон тооны асуудал байна гээд учирлаад энэ асуудал дээр 50%-тай шийдүүлж авсан. Мөн ШШГБ, цагдаагийн байгууллагаас энэ баривчлах байрны чиг үүрэг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан хэд, хэдэн газрыг нь баривчлах байртай холбоотой зүйл барьягэж санал оруулаад, 100% хасагдсан. Өнөөдөр илтгэл дээр жишээлбэл орж ирж байгаа нь энэ хэрэг мөрдөгдөж байгаа мөрдөн шалгах холбоотой ачааллыг бууруулах шаардлагатай байна , энэ албан хаагчдын тоог нэмэх шаардлагатай байнагэсэн. Ийм утга санаагаар, УИХ-аас шийдвэр гаргуулахаар өгч байгаа саналууд дотор нь асуудал байгаа юм. Үүн дээр шинжилгээ хийж байгаа, өмгөөлөгчийн ажил үүргийн чиг үүргийн баталгаатай холбоотой, цахим технологи, технологитой холбоотой нэг мөрдөгч, нэг прокурорт холбогдож байгаа хэргийн энэ ачаалалтай холбоотой, хөрөнгө мөнгө шаардах эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө шаардах олон арга хэмжээ байна. .
Хүний эрхийг, хүний эрхийн баталгааг хангаж хууль тогтоомж боловсруулж, хууль тогтоомжоо баталж үүнийг хамгаалахын төлөө бид нар ажиллах үүрэгтэй. Яамдууд, ХЗДХЯ харьяа байгууллагууд бусад байгууллагууд ч энэ чиг үүргээ хэрэгжүүлнэ. Гагцхүү материаллаг зүйлсээс хамааралтай, хөрөнгө мөнгө шаардлагатай зүйлүүд байдаг шүү эрхэм гишүүд минь. Энэ удаагийн илтгэлийг хэлэлцэхдээ аль зүйлүүд дээр нь хөрөнгө санхүү тавих ёстой юм бэ гэдгийг бас нэг хараасай гэж та бүхнийг хүсэж байгаа юм. Ирэх жилийн төсөв хэлэлцэх үеэр энэ комиссынхоо илтгэлд дурдсаны дагуу асуудлаа шийдвэрлэе гээд, комиссынхоо илтгэлийг үндэслэл болгоод асуудлууд ороод оруулаад ирнэ.Тэр үед та бүхэн маань хүний эрхийг хангах чиглэлээр, тодорхой шийдвэр гаргах ёстой гэдгээ ухамсарлаж, энэ салбарт хүний эрхийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх цаашдын төсөл хөтөлбөрийг дэмжих нь Монгол Улсад хүний эрх эрх чөлөөг хангахад чухал үүрэгтэй.

Сэтгүүлч