Монгол-Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл батлагдлаа
2025.03.27

Монгол-Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл батлагдлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.03.27/ нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг баталлаа.

Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Ингэснээр манай улс урд хөрштэйгээ 70 жилийн дараа хоёр дахь удаагаа төмөр замаар холбогдож байна.

Мөн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдоно.