"Ам нээвэл..." ярилцлагын энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг оролцлоо
"Ам нээвэл..." ярилцлагын энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг оролцлоо. " НДШ-ийн хуулийн төсөлд ажил олгогчийн төлдөг 12,5%-ийг тэглэх асуудал ороогүй, Лодойсамбуу гишүүний мэдэгдлээс буруу ойлгосон байна лээ. Цаашид тийм зорилт тавьж болох ч гэлээ энэ удаад татварын дарамт багасгах 3 алхмыг тусгасан. Тухайлбал ажилтнаас НДШ тооцдог цалингийн дээд хэмжээ нь 7,9 сая ₮( ХХДХ-г 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх цалин) байхад ажил олгогч 15 сая ₮ хүртэлх цалин дээр НДШ буюу 12,5%-ийг төлж ирсэн. Энэ зөрүүг байхгүй болгож, адилхан 7, 9 сая ₮-ийн цалин хүртэл НДШ төлөх асуудлыг тусгасан. Үүнээс гадна хоёр хүн харилцан тохироод ажил гүйцэтгүүлсэн хөлснөөс НДШ тооцож байгааг болиулж, зөвхөн ХХОАТ авдаг байх, тэрчлэн ажилтанд өгдөг хоол, унаа, бeнзин, түлээ түлш, орон сууцны зээлийн дэмжлэг зэрэг хөнгөлөлтүүдээс НДШ давхар тооцож байгааг болиулах саналыг оруулж байна. Үүгээр сангийн орлого 300 тэрбум ₮-өөр багасах тооцоо байгаа ч эргээд ХХОАТ-ын төлөлт нэмэгдэхээр нөхөгдөх боломжтой.