МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Х.Болорчулуун: Хүнсний ногооны тариалалтын явцыг гүйцэж, ургац хураалтын хувийг биелүүлж амжих уу?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  /2021,05,18/ хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

"Одоогоор  389 мянган га үр тариа тарихаас  77 мянган га тариалан тарьсан байна. Үр тарианы явц 20%-тай байгаа юм. Тиймээс дараа долоо хоног гэхэд үр тариалалт бүрэн дуусах ёстой билээ. Хүнсний ногоо 9.6 мянган га тарихаас нэг га тарисан байна. Гэвч өдийд хүнс ногооны тариалалт 50%-аас дээш хувьтай явагдах ёстой байдаг.

Түүнчлэн 15%-аар талбай нэмэгдүүлэх асуудал хэрэгжих үү? Намар буцаан нэмэгдүүлж ургацаа авч чадах уу?

Өнгөрсөн жил 2.9 тэрбумыг хүнсний ногооны үрд зарцуулсан, үүнээс үлдсэн хөрөнгийг ямар төрлийн хүнсний ногоонуудад оноосон бэ?

Хугацаа тооцож ажиллах хэрэгтэй байдаг, өнөөдөр ажил гүйцэтгэл доогуур түвшинд байна.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр тэжээлийн үйлдвэрийг баруун аймгуудад байгуулна гэсэн байна. Зээл авснаар хувийн хэвшилд зээл олгох уу? Эсвэл Улс брин дараа нь хувьчлах гэсэн юм уу?

Үүн дээр өр зээл нэмэгдэх үү?

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ