МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.26
Уул уурхай, Ашигт малтмал

Х.Болорчулуун: Газрын тосны үйлдвэрийг барих газрыг буруу сонгосон

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2021.01.26/ хуралдаж Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

"Газрын тос боловсруулах энэ том үйлдвэрийг барихдаа газраа зөв сонгоогүй. Дорноговь биш Дорнодод түүхий эдийнх нь дэргэд. Үгүй юм аа гэхэд Сүхбаатар аймагт баримх ёстой байсан. Хоолой тавихын тулд 350-400 сая доллар гаргана гэж байна. Манай газрын тос царцамхай, заавал халаалттай явуулна гэх мэтээр өндөр зардалтай. хувийн хөрөнгөөр ийм ажил хийхгүй. Улсын мөнгө уйлдаггүй гэгчээр үр ашиг муутай болох нь уу даа гэж ажиглагдаж байна. 

350-400 сая доллар гэдэг бол Дорноговиос Дорнод хүртэлх төмөр замыг барих мөнгө. Тэгвэл хийн хоолойгоор биш төмөр замаар нь тээвэрлэсэн нь дээр биш үү?"

Түүний асуултанд Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ