МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.23
Уул уурхай, Ашигт малтмал

Х.Болорчулуун: Газрын тос боловсруулах үйлдвэрийг өндөр өртөгөөр барчихаад эргээд нөхөж чадах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Нефтийн үйлдвэртэй болоход хүн бүр дэмжинэ. Дурын дагуулаад гуядаж унагаана гэж байж болохгүй. Зургаа, долоон жилийн өмнө Нефтийн үйлдвэр 800 сая ам.долларт босно гэж бичигдсэн. Одоо тэрбум 250 сая ам.доллар гэж өсөөд одоо газар доорх хийн хоолой 400-450 ам.доллараар барина гэж байна. Одоо 2 миллярд ам.долларт хүрэх нь байна. Ийм өндөр өртөгөөр бариад өртөгөө нөхөж чадах тооцоолол гарах уу? 50-10 жилээ нөхөх үү? Та нарт тооцоо байна уу? Би бол маш өндөр өртөгтэй болох нь гэж бодож байна. Үүнийг улс барина. Алдагдалтай үйлдвэр барьчихаад, ашиггүй, үнэ өртөг ихтэй гадны технологи тэр дотроо зарим нь хуучирсан ч байж магадгүй. Түүний оронд газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирдэг 5,3 компанийг консервциум болгоод та нар төрийн дэмжлэг бодлогоор үзүүлээд явахад юу нь болохгүй байсан юм бэ? Улсын үйлдвэр ашиг, менежмент муутай ажилладаг. 

Энэ хууль ганц улсын үйлдвэрт нэг удаагийн хууль байж болмооргүй байна. Энэ хууль нийтдээ бодлого байх хууль гарах ёстой. 

Ганцхан Дорноговьд барих үйлдвэрт зориулагдсан хууль биш. Зүүн, баруун бүс Монгол орны хаана ч гэсэн жижиг үйлвэрүүд барина гэсэн бодлого, санаачлагууд их явж байна. Үүнийг дэмжсэн хууль байх ёстой. Салангид нэг үйлдвэрийг дэмжсэн хууль байж болохгүй. Ажлын хэсэг дээрээ үүнийг бодлого болгон зохицуулах хэрэгтэй гэсэн саналтай байна.

Хэрэв орон нутагт үйлдвэр баривал НӨАТ-ээс чөлөөлөгдөх асуудал орж байна уу?

Өндөр өртөгтэй барьчихаад эргээд түүхий эдийн хараат байдалд орж болзошгүй гэж яригдаж байна. Газрын тосны хуулиараа дэлхийн бүх орон 50-аас дээш хувийн бүтээгдэхүүн авч байхад манайх 24-хөн хувиар бага авдаг. 

Газрын тосны Монгол Улсын  “ПетроЧайна Дачин Тамсаг” хийсэн гэрээгээр 2031 он хүртэл 10 жилийн дараа гэрээ нь дуусна. Тэр үедээ зайлшгүй төрийн бодлогоор авах хувь хэмжээг олон улсын жишигт дөхүүлэх хэрэгтэй. 

Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа:

Бидний тооцоогоор жил бүр 1.2 тэрбум ам.долларыг гадаадаас түлш шатахуун худалдаж авахад зарцуулдаг. Ингээд бодоход гайгүй юм. Манай компани улсын мөнгө бидэнд хамаагүй гэсэн өнцгөөс хардаггүй. Төсвийн хөрөнгө зарцуулалтын хэмнэлт дээр байнга өөрсдийнхөө халааснаас илүү их хямгатай ханддаг. Ийм ч учраас олон асуудлуудыг өнөөг хүртэл дэвшүүлж ирсэн. Хүнд үйлдвэрийг байгуулахад 2 тэрбум ам.дол бол тийм ихдээ ордоггүй. Долоон жилийн дотор бүгдийг нь ч төлөх боломж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ