МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Зам, Тээвэр

Х.Болорчулуун: Монгол Улсын далбааг мандуулах хөлөг онгоцуудыг ямар шалгуураар сонгодог вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцийн 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

"Монгол Улс далайд гарцгүй орон. Гэсэн манай улсын нэрийн өмнөөс, Монгол улсын далбаатай хөлөг онгоц далайд явдаг. Эдгээр хөлөг онгоцонд асуудал үүсдэг. Тэр бүхэнд Монгол Улсын нэр гардаг. Бид ямар шалгуураар далбаагаа түрээсэлдэг вэ?

Далайчинд гэрчилгээ, сертификат олгоно гэж байна. Энэ нь Монгол хүнд юм уу, гадаадын иргэнд олгох юм уу?"

Түүний асуултанд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ