b.tuvshin@citycouncil.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.02.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Завхан аймгийн аварга малчдад шагналын гардууллаа
Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн малчин Аюушжавын Эрдэнэ-Очирын ажилч хичээнгүй гэр бүл мал аж ахуйн салбарт ихээхэн үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэн “Монгол Улсын Аварга Малчин” цол хүртлээ.
Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн малчин Цогтбаатарын Бат-Эрдэнэ Асгат сумаас төрсөн гурав дахь "Алтан төлийн эзэн" боллоо. Аймгийн аварга малчин, аймгийн хошой аварга малчин, сумын алдарт уяач, сумын тэргүүний тариаланч хөдөлмөрч гэр бүлд Модон могой жилийн босгон дээр МҮОНРТ-ийн "Алтан ишигний эзэн" шагналыг гардууллаа.
Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн ахмад малчин Өсөхийн Хашбаатар нь 6 настайгаасаа хойш 60 гаруй жил мал аж ахуйн салбарт тогтвортой ажилласныхаа үр шимийг хүртэж “Монгол Улсын Аварга Малчин” цол хүртлээ.
Эх орны эдийн засгийн үндэс болсон эрдэнэт мал сүргээ дөрвөн төрөлд нь өсгөхөөс гадна "Эко малчин" гэдгээрээ нутгийнхандаа хүндлэгдсэн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын "Оройн товгор" багийн ахмад малчин, аймгийн алдарт уяач Паламын Санрав "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" боллоо. Тэрээр гэргий Р.Мөнхжаргал болон таван туслах малчныхаа хамтаар 4000 гаруй толгой малынхаа ашиг шимийг хүртэж, 1 га талбайд чацаргана, улиас, үхрийн нүд, монос, гацуур зэрэг 500 гаруй мод тарьжээ.
Эцэг өвгөдийнхөө удам дамжсан малч ухааныг өвлөн авч 20 гаруй жил мал сүргээ таван төрөлд нь өсгөж буй Завхан аймгийн Сантмаргаз сумын Баян-Улаан багийн малчин Нацагийн Цэвээнжавын гэр бүл сумынхаа 23 дахь "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" боллоо. Хангай нутагт махан тарга, говь газар өөхөн таргыг маш сайн авахуулдаг, жил бүр отор нүүдэл хийдэг, сүү цагаан идээгээ боловсруулж үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцдог хөдөлмөрч гэр бүлд шагналыг нь гардууллаа.
ШИНЭ
МЭДЭЭ
Энхрийн үрсээ хайрлая, эх орныхоо ирээдүйг хамгаалъя!
2025.06.01
Б.Түвшин: 24 мега төслийг ААН-үүдийн чадамж, нөөц бололцоонд тохируулан зохион байгуулж, инженерчлэлийн үндэслэлтэйгээр хуваарилан хэрэгжүүлэх нь зүйтэй
2025.05.20
"Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг УИХ-ын даргад өргөн барилаа
2025.05.09
Б.Түвшин: Олигопол монопол шинж чанартай зах зээл тогтоож үнэ хиймлээр өсөхгүй байх баталгаа байна уу?
2025.05.09
"Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн талаар мэдээлэл хийлээ
2025.05.09
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.05.09
ЖАЛХАНЗ ХУТАГТ Д.ДАМДИНБАЗАРЫН ХӨШӨӨ ЗАВХАН АЙМАГ ТӨВ ТАЛБАЙД ЗАЛАГДЛАА
2025.04.25
Ажлын байр нэмэгдүүлж, орлого өсгөх цаг үеэ олсон хууль хэмээн иргэд сайшаав
2025.04.21
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж өндөрлөлөө
2025.04.11
Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцож УИХ-ын гишүүн Б.Түвшин оролцлоо
2025.04.09
AРДЧИЛСАН НАМ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 35 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2025.04.07
Eagle News-ийн Зочны ярилцлагаар УИХ-ын гишүүн Б.Түвшин оролцлоо
2025.04.07
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ
2025.04.01
Улсын Их Хурлын чуулганаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа
2025.03.29
Мэндчилгээ
2025.03.01
Завхан аймгийн аварга малчдад шагналын гардууллаа
2025.02.26
Улсын аваргуудын шагналыг гардууллаа
2025.02.23
"Монгол Улсын Аварга малчин"-ы шагналыг гардууллаа
2025.02.23
Увс аймгаас Улсын аварга тариаланч хамт олон 2 “төрлөө”
2025.02.18
Ховд аймгаас Улсын аварга тариаланч 2 "төрлөө"
2025.02.17