МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Орон нутаг
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.09.21
Гадаад харилцаа
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан БНЧУ-ын Эдийн засгийн танхимын төлөөлөлтэй уулзав
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын зарим албан тушаалтан болон тус танхимын гишүүн бизнес эрхлэгчдийн төлөөллийг өнөөдөр /2024.09.20/ хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Монгол-Чех хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай, хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд хөгжүүлж ирсэн. Тус улс манай орны уул уурхай, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ой тохионо. Энэхүү ойн хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талаас санаачлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсч байна гэлээ. Тэрбээр, Чех улсад ажиллаж, амьдарч буй 15 мянган монгол хүний талаар дурдан, энэхүү тоог нэмэгдүүлэх боломжийн талаар болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын Гадаад харилцааны хэлтсийн дарга Илиа Мазанэк, Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд аялал жуулчлал, тээвэр, эрүүл мэнд, даатгал, хөнгөн үйлдвэрлэл зэрэг бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагууд багтсан. Бид чиглэл бүрээр монголын талтай уулзалтууд зохион байгуулсан гэлээ. Ноён, Илиа Мазанэк, Чех Улсад жил бүр 1000 монгол иргэн ажиллуулдаг байсан бол энэ жилээс квотыг нэмэгдүүлж 3000-д хүргээд байгааг онцлоод, Эдийн засгийн танхим цаашид хоёр улсын бизнесийг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллана хэмээлээ.
ШИНЭ
МЭДЭЭ
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2025.04.24
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилт ХАНГАЛТГҮЙ байна
2025.04.24
Хөвсгөл аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын байрыг шинэчлэх цаг болжээ
2025.04.22
ӨРӨГ нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Баясгалан оролцлоо
2025.04.16
Хууль батлах амархан, харин хуулиа хэрэгжүүлэх л хамгийн чухал
2025.04.15
Ж.Баясгалан: Мөрдөн байцаах, шүүх үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангаж ажиллаарай
2025.04.10
Ахмад настны тухай хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан
2025.02.26
Иргэдийг асрах, хамгаалах тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй
2025.02.24
УИХ-ын ажлын хэсгийн гишүүд Япон Улсын асаргаа, сувилгаа, нийгмийн хамгааллын талаар туршлага судалжээ
2025.02.24
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадын асаргаа, сувилахуйн асуудлаар мэдээлэл хийлээ
2025.02.24
Япон Улсын ахмад настны асаргаа халамжийн тогтолцоо, хууль эрх зүйн орчинг, бүтэц зохион байгуулалтыг судаллаа
2025.02.21
Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулахад туршлага судлахаар Япон Улсад ажиллаж байна
2025.02.17
Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж байна
2025.02.10
ХӨГЖЛИЙН БЭРХГЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦОВ
2025.02.07
Ж.Баясгалан: Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хүндээ ээлтэй үйлчилгээ үзүүлж байна
2025.01.29
Дундговь аймагт ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа
2025.01.28
Ж.Баясгалан: Хариуцлагын асуудал дээр маш сайн анхаарч ажиллаарай
2025.01.23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж бус хүртээмж нэн чухал
2025.01.15
Монгол Улс цөмийн салбартаа шинэчлэл хийлээ
2025.01.03
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа
2024.12.03