amarbayasgalan@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.12.26
Эдийн засаг, Худалдаа
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг Э.Батшугар гишүүн өргөн мэдүүллээ.
Эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай. Харин манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байна. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар онцлов.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ, удирдлагад суурилсан үйл ажиллагаа сайжирна. Мөн зээлдүүлэгч эрсдэлгүй, зөв шийдвэрийг шуурхай гаргах боломжтой болж, банк санхүүгийн салбарын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ буурна. Нөгөө талаас зээлдэгч өөрийн зээлийн түүхийг хянаж, санхүүгийн сахилга хариуцлага нэмэгдэж, эдгээрийг дагаад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэдгийг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлагч танилцууллаа.
ШИНЭ
МЭДЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
2025.05.09
Д.Амарбаясгалан: Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дунд зээлдэгчийн эрхийг хамгаалдаг байгууллагатай болох уу?
2025.05.09
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томиллоо
2025.05.08
Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож байна
2025.05.08
Завханы Алдархаанаас Алтай чиглэлийн 40 км автозам 2028 онд ашиглалтад орно
2025.05.06
Нөмрөг-Улаангом чиглэлийн авто замын бүтээн байгуулалт эхэллээ
2025.05.06
Д.Амарбаясгалан: Баруун 5 аймгийг хооронд нь авто замаар холбосноор баруун бүсийн ХОЦРОГДОЛ бүрэн арилна
2025.05.06
Тайшир сумыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ
2025.05.05
Говь-Алтайн сумдыг аймгийн төвтэй холбох зам бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
2025.05.05
Д.Амарбаясгалан: АН ялихгүй асуудалд бойкот хийхээ боль, хэндээ эрхлэх гээд байгаа юм!
2025.05.02
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үе үеийн генералуудад хүндэтгэл үзүүллээ
2025.04.29
Оюуны өмчийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!
2025.04.26
Д.Амарбаясгалан: Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санал санаачилга бүхэнд нь өндөр амжилт хүсье!
2025.04.21
Карл Попперын Мэтгэлцээний Аваргууд тодорлоо
2025.04.20
Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн гишүүдтэй уулзав
2025.04.20
Зээл нэрээр мөнгө хүүлдэг тогтолцоог өөрчлөх ёстой
2025.04.19
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа
2025.04.18
УИХ Бондын зах зээлээр дамжуулан санхүүжилт босгохыг бүхий л талаар дэмжин ажиллана
2025.04.17
Д.Амарбаясгалан: Монголын эмэгтэй бизнес эрхлэгчид Төв Азид манлайлал үзүүлэх боломжтой
2025.04.16
Францын Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа
2025.04.16