2024.09.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ИЛҮҮ ХАМРУУЛНА
Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцны хороо байгуулагдаж Ерөнхий сайд ахлахаар болсон. Миний бие дэд даргаар ажиллана.
- “Хуримтлалын сан”-гийн хамгийн гол зорилт бол ИРГЭДЭЭ ОРОН СУУЦЖУУЛАХ. Бид ирэх 4 жилд шинээр гэр бүл болсон, анх удаа байр авч байгаа болон гэр хороололд амины орон сууц барьж буй иргэд, төрийн албан хаагчид гэх мэт зорилтот бүлгийн 150 мянган айлыг орлогод нийцсэн орон сууцанд хамруулахаар төлөвлөж байна.
- Манай улсад ипотекийн эрэлт хэрэгцээ маш их байна. Жилдээ 20 мянга орчим өрх шинээр байр авдаг бөгөөд үүний 6 мянга нь ипотекийн зээлд хамрагддаг. 6-8 мянга нь арилжааны банкны зээлд хамрагддаг. Үлдсэн хэсэг нь 30 хувиа төлсөн ч ипотекийн зээл авахаар 2-3 жилээр дугаарладаг. Жил бүр ипотекийн зээлийн төлбөрт 1,1 их наяд төгрөг Монгол банкнаас гардаг.
- Бид цаашдаа ”Хуримтлалын сан”-гийн орлогоос жил бүр 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн зах зээл рүү нийлүүлэх гэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
500-600 МЯНГАН АЙЛ ӨРХӨД ОРОН СУУЦ ХЭРЭГТЭЙ
2024.10.08
ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
2024.10.01