Хүнээ хөгжүүлэхэд эрэлтэд нийцсэн нийгмийн хамгааллыг хөгжүүлэх нь нэн чухал!
Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2024.09.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хүнээ хөгжүүлэхэд эрэлтэд нийцсэн нийгмийн хамгааллыг хөгжүүлэх нь нэн чухал!

Боловсрол бол улс үндэстний хөгжлийн түүчээ. Монголчуудын хувьд дэлхийд үнэлэгдэх Монгол хүнийг бодлогоор бэлдэх нь алс хэтийн дархлаа, үнэт зүйлсийн өгөгдөл болсныг оюун тархиндаа тунгаан бодож, хууль эрх зүйн хүрээнд жин балансыг нь дүйцүүлэн шингээх нь чухал болсон. Өөрөөр хэлбэл боловсрол бол зөвхөн ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрөөр дамжин олгогдох “хичээл” биш.

ЗОРИГТОЙ ХӨДЛӨӨД, ЗОРЬСОНДОО ХҮРЭВ

Тиймдээ ч Л.Энх-Амгалан Боловсролын сайдын ажлаа авсан даруйдаа салбарынхаа өмнө тулгамдаж байгаа бодлогын асуудлууд руу шуурхайлан орж, цар тахлаас үүдсэн боловсролын системд доголдоод байгаа олон асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхэд шамдан ажилласан нь уг салбарт шинэ салхи сэвэлзүүлэв үү гэлтэй. “Мэдээж хүнд тархины боловсрол хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд зүрх сэтгэлийн боловсролын чиглэл рүү дэлхий нийт явж байна. Монгол хүнийг төлөвшүүлэх, ёс суртахуунтай, хүнлэг, энэрэнгүй хүн болгох боловсролын тогтолцоо нэн чухал. Тиймээс хамгийн түрүүнд бидний хийх ажил бол “Боловсролын ерөнхий хууль” гэж Л.Энх-Амгалан онцолж байсныг санаж байна. 

ХУУРАМЧ ДҮН, ХУЛХИ ДИПЛОМ, ХҮРТЭЭМЖГҮЙ  ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН САНГ ЦЭГЦЛЭВ

2020-2024 оны парламент ард түмний ахуй амьдралд үр өгөөж өө өгсөн олон хууль тогтоомж гаргасны дотор хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших, тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, Сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай багц хуулиудаа хүлээн авсан билээ. Эрх мэдэл танил талтай, мэдээлэлд ойрхон нь сонгож суралцдаг бус гэртээ хамгийн ойрхон аюулгүй сургуульд, хүртээмжтэй, чанартай боловсролыг эзэмших, хүний нөөцийг бэлдэхэд тус хууль үйлчилнэ.

Боловсролын багц хууль батлагдав

Өнөөдрийн боловсролын салбарын шинэчлэл хийх замд зоригтойхон хөдлөөд, зорьсондоо хүрч “Ярьдаг биш хийдэг сайд байна” гэх Л.Энх-Амгалангийн амлалт хий хоосон зүйл байгаагүйг нотлох олон зүйлс бий. Олон жил хүүхдийнхээ азанд найдаж сугалаагаар цэцэрлэгт оруулдаг, “хамран сургах тойрог” гэдэг хамаг л түгжрэлийн учир зангилаа болсон, тэгш бус оролцоотой, хот, хөдөөгийн ялгааг бий болгосон ерөнхий боловсролыг Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу үнэ төлбөргүй авах гэж өндөр өртөг төлдөг боловсролын тогтолцоонд эрс шинэчлэл хийгдсэн. Хуурамч дүн, хулхи диплом, хүртээмжгүй оюутны хөгжлийн зээлийн сан, хэт төвлөрөл үүсгэсэн дээд боловсролын бүтэц, тогтолцоог шинэчилж судалгаанд суурилсан их, дээд сургуулиудыг хөгжүүлэх боломж бүрсэн.

Хүнээ хөгжүүлэхэд, чанартай боловсролэрүүл мэндэрэлтэд нийцсэн нийгмийн хамгаалал нэн чухал!

126 гишүүнээс бүрдсэн шинэ парламентад Хөвсгөл нутгийн хүү Л.Энх-Амгалан төрөлх нутгийнхаа итгэлийг хүлээн, хууль тогтоох төрийн дээд байгууллагад 4 дэх удаагаа сонгогдон, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг удирдах сайдаар томилогдоход хүн бүр “талархан” хүлээж авсан.

Тус яам нь, Монгол Улсын 3.5 сая хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлууд, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчинг бий болгох бүх бодлогыг хэрэгжүүлж, иргэдийнхээ нийгмийн баталгааг дээшлүүлэхийн сацуу монгол гэр бүлийн асуудлыг ч хамтатган удирдаж, бодлогыг зангидах учиртай.

Энэ хүрээнд, Монгол Улсын Засгийн газрын  2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт:

  • гэр бүл,
  • хүүхэд,
  • эхчүүд, эмэгтэйчүүд,
  • эрэгтэйчүүд,
  • ахмад настан,
  • хөгжлийн бэрхшээлтэй хүн,
  • оюутан залуучууд,
  • хөдөлмөр эрхлэлт,
  • нийгмийн баталгаа,
  • нийгмийн үйлчилгээ,
  • шилжилт хөдөлгөөн зэрэг чиглэлд 65 зорилтыг хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ,

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт Хүний хөгжлийн бодлогыг хөгжүүлж, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлсэн. Хүнээ хөгжүүлэхэд чанартай боловсрол, эрүүл мэнд, эрэлтэд нийцсэн нийгмийн хамгааллыг хөгжүүлэх нь хамгийн чухал. Монгол Улс 2024 оноос Хуримтлалын нэгдсэн сантай болж, нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг нөөц санд байршуулж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах, улмаар өвлүүлэх боломж бүрдсэн. Цаашид тогтолцооны шинэчлэлийг урт хугацаандаа тогтвортой хийж, олон давхар тэтгэврийн тогтолцоонд шилжих зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын хөдөлмөр халамжийн байгууллагуудын 80 хувь нь халамж, 20 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Цаашдаа нийгмийн халамжийг хэрэгтэй, зорилтод бүлэгт нь олгодог болгож, халамжаас хөдөлмөрт шилжиж, нийгмийн хамгааллыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ” гэв.

Дашрамд, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “ХУБИЛАЙ ХААН” хүндэт медалиар шагнуулав.


Улсын хөгжил шинжлэх ухаанд суурилдаг, төрийн бодлого, төрийн шийдвэр бүр шинжлэх ухаанч байдаг, шинжлэх ухааны салбарын үе үеийн эрдэмтэн судлаачдын нийгмийн асуудалд төр анхаарал хандуулдаг, бүх талаар дэмждэг байхын төлөө зүтгэж гэмээ нь шагналын утга учир оршдог. Тэрээр Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 3,6 жил ажиллах хугацаанд Шинжлэх ухааны салбарын тогтолцоонд дараах шинэчлэлүүдийг хийхийг зорьж ажиллажээ. Тухайлбал,

  • Санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх:
  • Гарааны компани, инновацыг хөгжүүлэх:
  • Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, цалин, оюуны үнэлэмжийг дээшлүүлэх:
  • Эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, практик үр дүнг сайжруулах:
  • Цахим, нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэх:
  • Хамтын ажиллагааг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэх:
  • Салбарын дэд бүтцийг бий болгох:
  • Эрх зүйн орчныг сайжруулах буюу Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 2024 оны УИХ-ын хаврын чуулганаар батлуулж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ