ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТ ИРСЭН ГОМДЛЫН ДИЙЛЭНХ НЬ ХҮҮХДИЙН ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ
2024.09.06
Хүний эрх

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТ ИРСЭН ГОМДЛЫН ДИЙЛЭНХ НЬ ХҮҮХДИЙН ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ

2021 оноос өнөөг хүртэл Хүний эрхийн үндэсний комисст ирсэн 3840 гомдол мэдээллийн дийлэнх нь хүүхдийн эрхтэй холбоотой байсан тухай тус комиссын гишүүдтэй уулзах үеэр хэллээ. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэр, асран хамгаалагчид нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөлд байгааг тэд онцолж байв.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй уулзан нийгмийн хамгааллын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Уул уурхайн салбарын туслан гүйцэтгэгч компанийн ажилтан албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигддөг, зарим компаниуд ажилтнууддаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй цалингаа авч болох сонголтыг өгснөөр нийгмийн хамгаалал нь баталгаагүй болж байгаа, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, ахмадуудаа асран хамгаалах зэрэгт төрийн бодлого тэр бүр хүрч чадахгүй байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссоос хөндөж байв.
Засгийн газар шинэ бүтцээр ажиллаж байгаа бөгөөд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого гэр бүл төвтэй байх юм. Ингэснээр өмнө тодорхойгүй, орхигдсон олон асуудал ил болж шийдэгдэх боломжтой болно.
Мөн энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд эрх нь зөрчигдөж буй олон хүүхдийн асуудал эерэгээр шийдэгдэхэд тодорхой ахиц гарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ