2024.09.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

Өнөөдөр 9 дүгээр сарын 1. Энэ өдрийг Монгол Улсын эрдмийн баярын өдөр гэж хэлж болно. Миний бие 2021 оны 1 дүгээр сараас БШУ-НЫ САЙДЫН АЛБЫГ ХҮЛЭЭН АВЧ 3 ЖИЛ 6 САР АЖИЛЛАЖЭЭ. Ковидын цар тахлын хүнд үеийг багш, сурган хүмүүжүүлэгчид, үйлчилгээний ажилчид та бүхнийхээ хичээл зүтгэлийн үр дүнд давж гарсан. Үүнээс хойш боловсролын салбарын хамт олны дэмжлэг, урам авч, алдаа оноогоо ойлгож, хамтдаа засаж, хамтдаа шинэчлэлийн зүгт алхсан он жилүүд байлаа.

Бид дэлхийн улс орнуудаас нэг жилийн өмнө ТАНХИМЫН ХИЧЭЭЛЭЭ НЭЭЖ чадсан улс болсон. СУГАЛААНЫ ЦЭЦЭРЛЭГ гэдэг ойлголтгүй болж, цоожтой хаалганы цаана үлддэг хүүхэд гэж байхгүй болсон. Ачаалал өндөртэй сургуулиуд дээр бодитой шийдэл гаргаж 3 ЭЭЛЖИЙН СУРГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ХАЛЖ чадсан.

Боловсролын төсөв 1,7 их наядаас 4,3 их наяд болж 3 дахин нэмэгдлээ. Байгууллага, барилга санхүүжүүлдэг байсан хувьсах зардлыг өөрчилж ХҮҮХДЭЭ, БАГШАА, ХҮНЭЭ ДАГАСАН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО-нд шилжүүллээ. Багшид ХИЧЭЭЛ ПРАКТИКИЙН ОЛОН ТӨРЛИЙН ЗАРДЛУУД очдог болж, багш өөрөөсөө мөнгө гаргаж хичээлийн зарим хэрэглэгдэхүүнээ авдаг байдлыг зогсоолоо.

НЭГ СУРАГЧИЙГ СУРГАХ ХУВЬСАХ ЗАРДАЛ 910,000 ТӨРГӨГ БАЙСНЫГ 3 ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ. Сургууль бүхэнд хүүхдийн тооноос хамаарч НӨХӨН ХАНГАЛТ-ын зардал очдог болж, шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, компьютер, тоног төхөөрөмжөө худалдан авдаг болсон. Боловсролын салбарын 30 жилийн уналт, тогтолцооны гажиг, бугшсан засаглалыг задалж, алдаа бүрийг засаж, залруулахын төлөө ажилласан 3 жил 6 сар байсан. Алдааг нууж биш муу бүхнийг ил болгож засахын төлөө ажилласан учраас сайдын албыг хашсан хугацаандаа сэтгэл хангалуун байгаа. Цаашид хийхээр төлөвлөсөн, үр дүнгээ харахыг хүссэн олон ажил үлдэж байна. Төрийн бодлого тасралтгүй явж, эхлүүлсэн ажил бүр илүү сайжирна гэдэгт итгэж байна. Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг. Салбарын хамт олондоо, мянга мянган хүүхдүүддээ, эрдэмтэн судлаачиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТДАА ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ ажлууд:

1. СУГАЛААНЫ ЦЭЦЭРЛЭГИЙГ ХАЛЖ, ЦООЖТОЙ ХААЛГАНЫ ЦААНА ХҮҮХЭД ҮЛДЭЭДЭГГҮЙ БОЛЛОО
2. ГУРВАН ЭЭЛЖИЙН СУРГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ХАЛЛАА
3. БОЛОВСРОЛЫН ТӨСӨВ 1,7 ИХ НАЯДААС 4,3 ИХ НАЯД БОЛЖ 3 ДАХИН НЭМЭГДЛЭЭ
4. НЭГ СУРАГЧИЙГ СУРГАХ ХУВЬСАХ ЗАРДАЛ 910 МЯНГАН ТӨРГӨГ БАЙСНЫГ 3 ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ
5. АНГЛИ ХЭЛИЙГ ҮНДСЭН ГАДААД ХЭЛ БОЛГОН ХУУЛЬЧЛАН ГУРАВДУГААР АНГИАС НЬ ЗААЖ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛГОВ
6. ХАМГИЙН САЙН ҮНЭЛГЭЭТЭЙ БАГШ ХАМГИЙН ӨНДӨР УРАМШУУЛАЛ АВДАГ БОЛЛОО
7. УЛСЫН ХЭМЖЭЭНД 800 ГАРУЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙРНЫ НҮХЭН ЖОРЛОНГ ХАЛЖ ТОХИЛОГ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО
8. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД СЭТГЭЛЗҮЙЧ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
9. МЭДЛЭ ЦАХИМ СУРГУУЛЬД ХИЧЭЭЛЭЭ СОНГОН СУРАЛЦАХ БОЛОМЖГҮЙ 15 МЯНГА 265 ХҮҮХДИЙГ ХАМРУУЛАВ
10. ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ИХ БРИТАНИЙН PEARSON АНГЛИ ХЭЛНИЙ ЦАХИМ СУРГАЛТ, ФИНЛАНД УЛСЫН EDUTEN МАТЕМАТИКИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТӨРИЙН ӨМЧИЙН БҮХ СУРГУУЛЬД НЭВТРҮҮЛЖ, ҮЕ ШАТТАЙГААР ХАМРАХ ХҮРЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН
11. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЮНЕСКО ҮНЭЛЖ “CHAMPION” ОРНООР НЭРЛЭЛЭЭ
12. ИБУИНХУ-ААС МАНАЙ УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЗОРИУЛЖ 10 САЯ ФУНТИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
13. МОНГОЛ УЛС АНХ УДАА ОЛОН УЛСЫН СУРЛАГЫН АМЖИЛТЫН PISA СУДАЛГААНД ХАМРАГДЛАА. ИНГЭСНЭЭР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЧАДВАРЫГ ЗӨВ ОНОШИЛЖ, ХӨТӨЛБӨР, БОДЛОГО ЗӨВ ЧИГЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДСЭН.
14. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГ НЭГТГЭЖ ИХ ӨГӨГДЛИЙН ЦАХИМ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЛЭЭ. ИНГЭСНЭЭР БАГШ, СУРАГЧДЫН АХИЦ, АМЖИЛТИЙГ НЭГ БҮРЧЛЭН ХАРАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
15. БОЛОВСРОЛЫН ХУУЛИУДЫГ БАГЦААР НЬ ШИНЭЧЛЭВ
16. БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН ИЛ ТОД, ШИЛЭН БОЛОВ
17. 88 ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЧАНАРЫН ХЯНАЛТ ХИЙЖ 27 СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ
18. АНХ УДАА ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРЭМБИЙГ ЗАРЛАЖ ОЛОН УЛСЫН TIMES HIGHER EDUCATION БАЙГУУЛЛАГААС АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ АВАВ
19. ИХ СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ГЭСЭН ҮНДСЭН 2 ЧИГЛЭЛИЙН ТОГТОЛЦООНД ШИЛЖИЖ, ОЮУТНУУД КОЛЛЕЖООС ИХ СУРГУУЛЬД ДЭВШИН СУРАЛЦАХ 2+2 ХӨТӨЛБӨР-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ
20. БАГШИЙН ГУРВАН ТУЛГУУРТ БОДЛОГЫГ БАГШ БЭЛТГЭХ, БАГШИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ, БАГШИЙН НИЙГМИЙН БАТАЛГАА, ЦАЛИН ХӨЛС ГЭСЭН ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЛЭ
21. 5 ЖИЛИЙН УРАМШУУЛАЛ ЦАЛИНГ 2 ДАХЬ УДААГААС НЬ 3 ЖИЛ ТУТАМД АВДАГ БОЛОВ
22. БАГШ НАР ТАСРАЛТГҮЙ 15 ЖИЛ АЖИЛЛАСАН БОЛ НЭГ ХҮҮХДИЙГ НЬ ЭРЭЛТТЭЙ ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ ЗАРДЛЫГ ТӨРӨӨС ХАРИУЦАХААР БОЛОВ
23. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮР ДҮНД СУУРИЛСАН, ӨРСӨЛДӨӨНТ, ТОГТМОЛ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО БҮРЭН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
24. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ УИХ-ААР ЁСЧЛОН БАТАЛСНААР, ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ЦАЛИН, ОЮУНЫ ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ШИНЖЛЭХ УХААНЫ ҮР ДҮНГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
25. МАНАЙ УЛС ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ДЭЛХИЙН КОНВЕНЦОД НЭГДЛЭЭ
26. ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ БОЛОВСРОЛЫН СИСТЕМД НЭВТРҮҮЛЖ I-II АНГИЙН СУРАГЧДАД КОД БИЧИХ ХИЧЭЭЛИЙГ ТУРШИЛТААР ЗААЖ ЭХЛЭХЭЭР БОЛОВ

ШИНЭ МЭДЭЭ