МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.03

Д.Сарангэрэл: Иргэдийн олон жил хүлээсэн шийдлүүд хуулийн төсөлд тусгасан байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл байдал маань маш хүнд болсон. Жаргалтай Улаанбаатар гэж олон жил ярилаа шүү дээ. Улаанбаатар чинь зовлонтой байгаа шүү дээ ямар ч жаргал байхгүй. Зуны үер юу болж байгаа билээ, өвлийн утаа яадаг билээ, халтиргаа, түгжрэл, үйлчилгээ, хүний төвлөрөл ААН-үүд хөгжих боломжгүй түрүүн би хэлсэн. Ийм нөхцөл байдал байгаа учраас бид нар энэ хуулийн төслүүдээ л дэмжихээс өөр аргагүй. Иргэдийн их олон жил хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэх ийм заалтууд, ийм шийдлүүд хуулийн төсөлд орсон байгаа юм билээ. Бид бол дэмжиж байж өнөөдөр энэ улсынхаа нийслэл Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлуудыг 1 дүгээрт шийдвэрлэх. 2 дугаарт хот суурин газар ажиллаж амьдрах суралцах, аж ахуй эрхлэх ийм хүсэл эрмэлзэлтэй байгаа залуу хүн амаа дэмжих давхар бодлого явж байгаа. Батжаргал гишүүн их чухал зүйл хэлээд байна лээ. Өөр хүсэл эрмэлзэлтэй болчихсон нэгэн үеийнхээ асуудлыг бид нар орхигдуулаад ирсэн учраас өнөөдрийн энэ асуудлууд үүсээд байгаа юм аа. Энэ асуудлыг шийдэхэд энэ хуулийн төсөл бол ач холбогдлоо өгнө өө. Тэгэхдээ бас эргэж харах ажлын хэсгийн түвшинд ярилцаж засаж залруулах юм байна гэдэг ийм зүйлүүдийг ярьж байгаа юм. Үүнийг хууль санаачлагчид жадлан эсэргүүцээд байгаа зүйл байхгүй л гэж бодож байгаа. Бид нар том эрх ашгаа харахгүй бол Улаанбаатар хот маань энэ чигээрээ цаашаа явах ямар ч боломжгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Тийм болохоор хуулийн төслөө бүгдээрээ хэлэлцэх эсэхийг нь дэмжээд  түрүүний яриад байгаа асуудлуудаа бол хамтраад шийдвэрлэх бүрэн бололцоо байгаа бид бол чадна аа гэж би итгэж байгаа. Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр УИХ-ын гишүүд бас мэндчилгээ дэвшүүлж байна. Миний хэлэх гэж байгаа зүйл бол мэндчилгээ гэхээсээ илүүтэй Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ ухарчихсан нөхцөл байдалтай энэ өдөртэй нүүр тулж байгаа нь маш харамсалтай. Тийм учраас бол улс төрчид тэр дундаа УИХ энэ нөхцөл байдлыг засах шаардлагатай, засацгаая гэж би та бүхнийг энэ өдөр уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ