МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.03
Орон нутгийн хөгжил

Д.Сарангэрэл: Иргэдийн хүсэн хүлээсэн боломжуудыг бүрдүүлж өгч байгаа хуулийн төслийг дэмжиж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Сарангэрэл:

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор манай Их хурлын гишүүд дор бүрнээ  санаа оноогоо илэрхийлж байна. Энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс бий. Тухайлбал Тогтохсүрэн дарга бол дотоод эрх зүйн байдал орон нутгийн засаг захиргааны нэгжийн чиглэлээр олон жил ажилласан би ажлын хэсгийн түвшинд хэлэлцүүлгийн түвшинд бол засаж залруулаад дундын хувилбар гаргаад оновчтой шийдэл гаргах боломжтой гэж ингэж бодож байгаа юм. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Дэмжиж байгаа үндэслэлүүдээ би түрүүн нэлээн сайн хэлсэн. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд жаргалтай биш зовлонтой байна. Зундаа үерт автана, өвөлдөө утаанд 4 улирал түгжрэлтэй, агаарын бохирдол, хөрсний бохирдол ААН-үүд нь хөгжиж чаддаггүй, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй яагаад гэвэл тог цахилгаан нь хүрдэггүй дулаан нь хүрэлцдэггүй дарамт ихтэй их зовлонтой байдлууд байгаад байгаа юм аа энэ асуудлуудыг шийдэх энэ боломжийг энэ хуулийн төслөөр бүрдүүлж өгч байгаа учраас би энэ хуулийн төслийг 1 дүгээрт дэмжээд байна. 2 дугаарт иргэд маань маш олон жил ярьж байгаа. Бид өөрсдийнхөө Засаг даргыг өөрсдөө сонгоё. Нам битгий оролцооч ээ нам битгий  хүнээ бидэнд шахаад, тулгаад бай гэж олон жил ярьсан. Энэ хуулийн төслөөр сумын иргэд, дүүргийн иргэд хорооны Засаг дарга байх юм уу. Би тэрийг сайн мэдэхгүй байна даргаа өөрсдөө сонгох боломж нь бүрдэж байгаа юм байна лээ олон жилийн дараа иргэд маань өөрийнхөө итгэсэн тэдний төлөө ажиллах тэр хүнээрээ удирдуулах энэ боломжийг энэ хуулийн төслүүд бүрдүүлэх юм байна. 3 дугаарт хэлэх гэж байгаа зүйл. Бид нар ер нь иргэдээ хотоос гаргах гэж төвлөрлийг сааруулах гэж их үзлээ дээ байшин барилга өгнө, цалин мөнгийг нь нэмнэ, татвараас чөлөөлнө гээд хотын иргэд явахгүй байна. Хэн ч гэсэн төв суурин газар амьдрахыг хүснэ тэгвэл  энэ удаа иргэдээ яв гэх биш дарга нар, төр захиргааны байгууллагууд өөрсдөө явахаар шийдсэн байна. Энэ бас олон жилийн дараа гаргаж байгаа бол шийдэл шүү үйлчилгээ нь цахим болох юм байна. Аль болох хүнээс хамаарал багатай, хүнд суртал, авлига, хээл хахуулиас ангид байх ингэж төрийн үйлчилгээг авах боломжууд нь бүрдэх юм билээ. Энэ мэтчилэн олон жилийн турш иргэдийн хүсэн хүлээсэн тэр боломжуудыг бүрдүүлж өгч байгаа хуулийн төсөл орж ирж байгаа юм байна аа. Мэдээж энэ хуулийн төслийг төгс төгөлдөр болчихсон үүгээр бүх зүйл сайн сайхан болно бүх зүйл шийдэгдэнэ гэж үзэхгүй. Тэгэхдээ одоогийн байгаа байдлаар бид явах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл сонгууль дөхөөд ирэхээр зэрэг л түгжрэл бууруулна утааг 2 дахин бууруулна ажлын байр бий болгоно дэд бүтцийг хөгжүүлнэ одоо энэ амлалтад хэн итгэх юм бэ? Ерөөсөө хийгдэхгүй байгаа тухайлбал 5 дугаар цахилгаан станц барина аа эрчим хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлнэ ээ л гээд л яриад л байна байхгүй. Тэгвэл бид нар энэ төвлөрлөөс арай тодорхой одоо чиглэл рүү явснаараа дэд бүтцээ тухайн тухайн нэгждээ бий болгох боломж бүрдэх юм байна лээ. Нэг том станцыг хүлээхгүйгээр дагуул хот маань, улсын чанартай хотууд маань, орон нутгийн чанартай хотууд маань өөрсдөө шийдлээ гаргаад дэд бүтцээ хөгжүүлээд ААН-үүдээ дэмжээд явах бас боломж нь бүрдэнэ энэ мэтчилэн өнөөдөр энэ иргэдэд  ээлтэй олон нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх анхны хуулийн төсөл орж ирж байгаа учраас дэмжээд байгаа юм. Энэ чигээрээ явах юм бол Улаанбаатар хот маань өнөөдөр одоо хүн амьдрах ямар ч боломжгүй. Иргэдээ бухимдуулсан эцсийн эцэст юунд ч хүрч мэдэхээр ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотын иргэд биш Улаанбаатарт ирж байгаа орон нутгийн иргэд, гадаадын нийслэл хотод хөл тавьж байгаа хүн болгон мэдэж байгаа. Гадаадын иргэд ярьдаг юм байна лээ шүү дээ. Манайх түгжрэлтэй л дээ тэгэхдээ арай ч Улаанбаатар шиг биш ээ. Монголын түгжрэлд бол үнэхээр гайхалтай юм байна ямар сайндаа л машиндаа хол хийж байсан тохиолдол гараа биз дээ энэ нөхцөл байдлыг бид нар ер нь засах юм уу засахгүй юм уу гэдэг л асуудал шүү дээ. Ямар нэгэн шийдвэр гаргахаас өөр аргагүй болчихсон шүү дээ өнөөдөр бодит байдлаа мэдэж байж ямар нэгэн шалтгаан гаргаад энэ хуулиа дэмжихгүй байх боломж өнөөдөр байхгүй. Засаж залруулах зүйл бий энийг бол би ойлгож байгаа.Тэгэхдээ тэр боломж нь өөрөө хэлэлцүүлэх 2 удаагийн хэлэлцүүлэг байна, ажлын хэсэг байгуулагдана өөр өөрийн байр суурьтай байгаа гишүүд маань ороод ажиллах бүрэн бололцоотой. Тийм болохоор өнөөдөр хуулийн төслөө дэмжээд ажлын хэсэг хэлэлцүүлгийн түвшинд асуудлуудаа жигдлээд явъя гэсэн саналтай байна.

ШИНЭ МЭДЭЭ