МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.25
Хууль, эрх зүй

Д.Сарангэрэл: Шүүхийн ажилчдын онцлог нөхцөлийг харгалзаж, ажлын байрыг сайжруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичгийг танилцууллаа.

Баримт бичигтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Шүүхийн үйл ажиллагааг дэмжих зорилготой энэ тогтоолын төслийг бол дэмжиж байна. Шүүх дээр манай эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг ажиллах нөхцөл хүнд гэж та бүхэн маань ярьж байна бид нар ч гэсэн үүнийг мэднэ. Ажлын ачаалал маш ихтэй ямар их материалтай танилцдаг билээ дараа нь шийдвэр нь хуулийн дагуу тухайн хүнд сөрөг гарах юм бол эргээд шүүгчдийг буруутгадаг энэ нь өөрөө сэтгэл зүйн илүү дарамттай ийм онцлог мэргэжилтэй ажил гэдгийг мэднэ ээ. Тийм учраас шүүгчдээ дэмжсэн ажиллах нөхцөлийг нь сайжруулах гэсэн ийм тогтоолын төслийг бол бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлье. Би өөрөө сэтгүүл зүйн хүн болохоороо энэ тогтоолын нэрийг хараад шүүх эрх мэдлийг хөгжүүлнэ гэж яах вэ? тэгээд шүүхийн чанартай үйлчилгээ гэдгийг би бас ойлгохгүй байгаа юм шүүхийн үйлчилгээ өөрөө хуулийн дагуу шуурхай ийм л байх ёстой байх л даа шударга байх ёстой, хүнээс гоо сайхны үйлчилгээ гэдэг юм уу бараа бүтээгдэхүүнтэй адилхан тийм чанар яригдах уу үгүй юу? Магадгүй хуулийн хэллэг нь ямар байх нь вэ? би үүнийг мэдэхгүй байна эрх мэдлийг хөгжүүлнэ гэхээр яаж хөгжүүлнэ гэсэн үг вэ гээд логикоо хийхэд сэтгүүл зүй ингээд цаасан дээр буухаар сонин харагдаад чанартай үйлчилгээ гэхээр бүр ойлгомжгүй болоод хуулийн үйлчилгээ биш юм шиг өөр сэтгэгдэл төрж байгаа байна үүнийг магадгүй шүүхийн стратеги төлөвлөгөө гэдэг юм уу тэр талаас нь ер нь нэрлэх тийм боломж байгаа юу гэж танин мэдэхүйн чанартай өөрийн мэргэжлийн хүн учраас энэ талаас нь та бүхнээсээ тодруулга авч байгаа юм шүү. Бусдаар бол бүх талаар дэмжиж байна. 

Түүний асуултад ШЕЗ-ийн гишүүн Отгонцэцэг хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ