МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.05
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Д.Сарангэрэл: Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах талаар төрөөс ямар бодлого барих вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ.

 УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Байгалийн гамшиг цас зуд нэг л өдөр малчин хүний олон жилийн хөдөлмөрийг амьжиргааны эх үүсвэрийг үгүй хийдгийг бид нар одоо бүгд хаяж байна л даа. Тийм ч учраас энэ малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль орж ирлээ гэж ойлгож байна. УИХ-ын гишүүд маань энэ асуудалд бол өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна энийг сайн хэрэг гэж бодож байна маргаан гэхээсээ илүүтэй асуудалд өөр өөрийн өнцгөөс хандаж байгаа байх эцэстээ бид бол нэг л юмны төлөө явж байгаа учраас хууль санаачлагч, эрдэмтэн мэргэд, ажлын хэсгийнхэн анхааралдаа аваад цаашид улам боловсронгуй болгох талд нь анхаарах нь зүйтэй байх аа гэж бодож. Миний хамгийн гол хэлэх гэж байгаа зүйл бол Батсуурь, Сандаг-Очир гишүүн маань ч хэлсэн малчдыг зохион байгуулалтад оруулахыг хэн ч эсэргүүцээгүй байна харин хэрхэн яаж хоршоо болгон зохион байгуулах юм хэн нь санаачлах юм хэн нь хэнтэйгээ нийлэх юм гэдэг нэг тийм амьдралд хэрэгжих тэр боломж үндэс суурь нь  1 дүгээрт харагдахгүй байна. 2 дугаарт энийг малчдын хүсэн хүлээж байгаа зүйлүүд мөн үү үгүй юу? энийг маань та нар бас нэг хариулаад өгөөч ээ гэж. Цас зудын дараа Батжаргал гишүүн ээ. Хотын иргэдээс ч ер нь нэлээн тийм яриа түлхүү гарсан нь юу вэ гэвэл Монгол Улсын малын тоо их байна эрчимжүүлсэн МАА-г хөгжүүлье ерөөсөө фермерийн аж ахуй руу оръё гэж энэ хэр зөв хандлага юм бэ? мал гэдэг бол хувийн өмч тэгэхдээ малчид маань Монгол Улсын нийт иргэдийг өдөр тутмын хүнсний гол бүтээгдэхүүнээр нь хангаж байгаа хамгийн гол малчдын маань үүрэг юу вэ гэвэл өргөн уудам нутгаа эзэнтэй байлгах хамгаалах төрийн функцийг хуваалцаж байгаа юм. Тийм учраас тэдний маань одоо маллаж байгаа малыг би одоо үндсэн хуулийн хамгаалалтад оруулж авч үздэг гэж бодож байгаа юм. Тэгэхээр энэ хандлага одоо ер нь сүүлийн үед их цухалзаж байгаа учраас манай ажлын хэсэг болон хууль санаачлагчид юу гэж үзэж байгаа юм гэдгийг би бас асуумаар байна. Хамгийн гол нь бүс нутаг болон аймгийн онцлогт тохирсон эрсдэлээс хамгаалах тэр менежмент тэр зохион байгуулалт хамгийн чухал гэж бодох юм. Тэр хашаа хороо нь байдаг юм уу юу байдаг юм энэ сургалтууд нь нэлээн хэрэгтэй байгаа юм биш үү? 

Уг нь энэ цас зуд чинь гэнэт бий болоогүй шүү дээ. Энэ дээр бол цаг уурын эрдэм шинжилгээний газар хамгийн гол нь ХХААЯ Орон нутгийн засаг захиргаа энийг яагаад урьдчилан сэргийлүүлэх мэдээлэх,  эрсдэлээс хамгаалах багахан ч гэсэн боломжийг бүдүүлэх чиглэлд нь малчидтайгаа хамтарч ажиллаагүй вэ? үүнийг хамгаалсан ийм хууль эрх зүйн өөрчлөлтийг та бүхэн маань одоо төсөлдөө оруулж байгаа юу?  Эдгээр асуултдаа би хариулт аваад тодруулъя аа гэж бодож байна. Баярлалаа.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Доктор Д.Лүндээжанцан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ