Д. Сарангэрэл: Гурилын үнийн асуудлаар дотоодын үйлдвэрлэгчидтэй ярилцсан уу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
Өнөөдрийн нөхцөл байдал бол УИХ иргэддээ ээлтэй шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Энэ үүднээсээ ЗГ оруулж ирж байгаа энэ тогтоолын төслийн дэмжинэ ээ гэсэн бодолтой байна. Нөгөө талдаа анхааруулах болгоомжлох зүйлүүд байна аа бид өнөөдөр гаднаас шатахууны хамааралтай эрчим хүчний хамааралтай хэзээ крантаа хаачих бол гээд л эмзэглэл байж байдаг хүмүүс. Атрын 3-р аян өрнүүлээд стратегийн бүтээгдэхүүн гэж тодорхойлоод гурилаар эх орноо бүрэн хангадаг болсон энэ бол бидний хувьд түүхэн үйл явдал. Дотоодын зах зээлийг хамгаалдаг тодорхой бүтээгдэхүүнүүд байдаг ер нь дэлхийн улс орнуудад тухайлбал япон солонгосын хувьд цагаан будааны асуудал байдаг юм билээ гэх мэтчилэн өөр өөрийн улс орны иргэдийн хэрэглээтэй холбоотойгоор зах зээлээ хамгаалдаг ийм асуудал бий. Тийм ч үүднээс бид оруулахгүй гаргахгүй гэхээс илүүтэйгээр стратегийн ач холбогдолтой манай иргэдийн дийлэнх нь өдөр тутмынхаа хүнсний хэрэгцээнд ашигладаг гурилан бүтээгдэхүүн дээрээ онцгойлон бид бүхэн анхаардаг. Тэгэхээр цаашдаа мэргэжлийн хүмүүс салбарын хүмүүстэй уулзалдаад мэдээллээ авчихсан байна. Энэ газар тариалан гурилын үйлдвэрлэл улаанбуудайны үйлдвэрлэл бүгд цаг агаарын нөхцөл байдлаас шууд хамааралтай. Дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна дээр нь дэлхийн нөхцөл байдал их хүнд байна. Бид бол геополитикийн хайчин төдий орон энийг бүгд мэднэ. Бусад орнуудад энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болоод улаанбуудай гурил ховордвол яах вэ? Тэгвэл тэндээс бидэнтэй өрсөлдөх гээд байнга хямдхан гурил байна гэж итгэж болох уу? Энэ мэтээс үүдэхэд үндэснийхээ үйлдвэрлэлийг хамгаалах энэ асуудлаа тал талаас нь харж ярилцах ёстой гэж бодож байна. Хэрвээ та нар монопольшинжтэй асуудалд хандаж байгаа бол бид тэгвэл гаднаас гурил оруулж ирлээ гэдэг ийм шийдлийг арай хатуу арай зөвшилцөл хэлэлцэл төдийлөн сайн болоогүй юм болов уу гэж бодогдох юм. Гадны улс орнуудтай ярилцана гэхээсээ илүүтэйгээр дотооддоо илүү ярилцаад “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг энэ утгаараа илүү ярилцаад илүү шийдэлтэй байх ийм боломж байна уу? Ер нь өртөг зардлаа тооцоод гурилын үйлдвэрүүд үнээ хэд дахин нэмчхээд байгаа юм. Хэрэв үнэ өссөн бол энэ юунаас болсон бэ? үүнийг төр засагтайгаа хамтраад шийдэх боломжууд нь байгаа юу? Гэх мэтээр илүү өргөн хүрээнд нээлттэй ил тод ярилцсан ийм зүйл байна уу? гэдэг асуултыг тавья эхлээд.
Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.