МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЛТАНШИРЭЭ, ДЭЛГЭРЭХ, ИХХЭТ СУМДАД АЖИЛЛАВ
2024.03.12
Орон нутгийн хөгжил

ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЛТАНШИРЭЭ, ДЭЛГЭРЭХ, ИХХЭТ СУМДАД АЖИЛЛАВ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 07 дугаар тогтоолыг баталсан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нарын хамт Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад ажиллаж, /2024.03.11/ иргэд олон нийтэд бүсчлэн хөгжүүлэх талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсон, иргэдтэй уулзаж байна.

Мөн Улсын болон аймгийн аюулгүйн нөөц болон тус сумын Засаг даргын Тамгын газарт “Nissan Navara”, автомашин, Дезерет ОУБ-ын тусламж дэмжлэгийг сумын Онцгой комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ