
2024.03.05
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
“Оюуны төв” бүрэн дунд сургуулийн 8а ангийн сурагчид малчдадаа туслах аян өрнүүлжээ
Байгалийн хүчин зүйлийн өмнө монголчууд бид хүчин мөхсөдөж байгаа ч олны хүч дэмээр даван туулж, урин цагтай удахгүй золгох итгэл дүүрэн байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд малчдадаа туслах аяныг өрнүүлж буй. Иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандив тусламж ирүүлсээр байгаагийн дотор өнөөдөр “Оюуны төв” бүрэн дунд сургуулийн 8а ангийн сурагчид санаачлан сургуулийн сурагчид, багш, ажилчид, эцэг эхчүүдээ уриалан малчдад хэрэгцээ шаардлагатай зүйлсийг цуглуулснаа хүлээлгэн өгснийг онцолж байна.