МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын аварга малчин, тариаланч, фермерүүд төрөн гарлаа
2024.02.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Улсын аварга малчин, тариаланч, фермерүүд төрөн гарлаа

Хилэнт эх хэмээх Луу жилийн босгон дээр Дархан-Уул аймгаас ажил хөдөлмөрөөрөө манлайлсан Улсын аварга МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, ФЕРМЕР-үүд төрөн гарлаа.

Монголын үндэсний баяр сар шинийн өмнө аваргуудад шагналыг нь гардуулан өглөө.

"Улсын хошой аварга малчин"-аар

  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Лхамрагчаагийн Тамирхүү,

"Улсын Аварга малчин"-аар

  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Гүнтэвийн Тогтох,
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Хийвэрийн Жамсран,
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Норслойн Төвжаргал,
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Зияхумарын Телек,
  • Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар багийн малчин Жамъяны Бямбажав,
  • Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Нямбуугийн Ганхуяг,

"Улсын аварга фермер"-ээр

  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн фермер Батбаярын Тунгалаг,

"Улсын аварга тариаланч хамт олон"-оор

  • Дархан-Уул аймгийн Орхон сумын "Шинэ орчин трейд" ХХК,

"Улсын аварга тариаланч"-аар

  • Дархан-Уул аймгийн Орхон сумын Баасанжавын Амгаланжаргал,
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Бөхөнт" ХХК-ийн механикжуулагч Жавзмаагийн Сандагдорж нар тодорлоо. 

Та бүхний мал сүрэг, тариа буудай өсөж үржин, бизнесийн үйл ажиллагаа нь хөгжиж байхын ерөөл өргөе.

ШИНЭ МЭДЭЭ