СЕХ-ны удирдлагууд УБЕГ-ын дарга бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа
2024.01.31
Улстөр

СЕХ-ны удирдлагууд УБЕГ-ын дарга бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сонгуулийн ирцийн мэдээг сонгогчдод ил тод нээлттэй, шуурхай дамжуулах программ хөгжүүлэлтийн ажлын явц, зарим хэсгийн хорооны сүлжээний асуудлыг шийдвэрлэх боломж  зэрэг асуудлыг хэлэлцэв.

ШИНЭ МЭДЭЭ