МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн сайд ноён А.А.Кослов тэргүүтэй тус яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2023.11.30
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн сайд ноён А.А.Кослов тэргүүтэй тус яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Шатахууны хангамжтай холбоотой үүсээд байгаа асуудлуудыг яаралтай шийдвэрлэх хүрээнд манай талын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд ОХУ-МУ-ын Засгийн газар хоорондын Комиссын Монголын талын ахлагч Ч.Хүрэлбаатар нар уг айлчлалын бүрэлдэхүүнтэй холбогдох албан уулзалтуудыг мөн хийсэн. Бид хоёр улс хоорондын шатахуун тээвэрлэлт, төмөр замын эргэлтийг сайжруулах, Роснефть компанийн Ангарскийн үйлдвэрээс манай улс руу хийх ачилтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр голлон ярилцлаа.

Уулзалт үр дүнтэй боллоо. Ноён А.А.Кослов их ажил хэрэгч, прагматик хүн байна. Манай 2 улсын харилцаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүний салбарын хамтын ажиллагааг өндөр түвшинд авч үзэж, анхаарч байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв. Бидний тавьсан санал, асуудлуудыг удахгүй шийдвэрлэнэ гэж итгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ