Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдтэй уулзалт хийлээ
2023.11.23
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдтэй уулзалт хийлээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдтэй уулзалт хийж 2024 оны төсвийн тухай хуулинд тусгагдсан хөрөнгө оруулалт, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, УИХ-аас батлагдаж гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.

Ирэх оны төсөв төрийн албан хаагчдын цалин, хөдөө орон нутгийн нэмэгдэл, тэтгэвэр нэмэгдэхээр болсон. Үүнийг дагасан үнийн өсөлтөөс сэргийлэх бодлогыг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж ипотекийн 3 хувийн зээлд хамруулах болсныг иргэд дэмжиж байна. Сумыг нэгдсэн халаалттай болгож өгснөөр ойн сангаа хамгаалах хамгийн зөв шийдэл байх болно гэдэг дээр иргэд саналаа хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ