Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ
2023.11.20
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ

Тойргийнхоо сумдын уулзалт бүр дээр хамгийн гол сэдэв малын гаралтай түүхий эд ямар ч үнэгүй болсон талаар ярьж байна. Тиймээс сум бүрд тохирсон түүхий эд боловсруулах үйлдвэрийг төрийн бодлогоор байгуулах нь илүү үр дүнтэй гэдгийг хэллээ.

Суманд 2-5 хүний ажлын байр гаргах жижиг цехийн хэмжээний төсөл хэрэгжүүлдэг хандлагыг өөрчлөх цаг болсон. Суманд үйлдвэрлэл хөгжүүлэх төлөвлөлтийг тухайн сумын онцлогоос хамааран 80-100 хүний ажлын байр бий болгох. Бүх төлөвлөлтийг эрдэм шинжилгээ, судалгаан дээр үндэслэсэж шийдвэрээ гаргах нь илүү үр дүнтэй.

Арбулаг суманд хийгдэж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалт удааширдаг. Шалтгаан нь цэвдэгтэй бүсэд хамаардаг учраас тендерт шалгарсан компаниуд анхны үнийн дүнгээс өндөр санхүүжилт нэхдэгээс болдог гэж хэлж болно.

Спорт заал бүхий 320 хүүхдийн шинэ сургуулийн барилга чанартай баригджээ. Бас л халаалтаа шийдээгүй гэдэг үндэслэлээр удсан барилга. Ирэх онд тус сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл, соёлын төвийн барилгуудын үлдэгдэл санхүүжилт 2024 оны улсын төсөвт тусгагдаад байна.

ШИНЭ МЭДЭЭ