2023.11.20
Орон нутгийн хөгжил
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МАЛ, АЖ АХУЙН САЛБАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Аймгийн ХХАА-н газраас “Аймгийн мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжил, сэргэлт- 2023“ малчид, фермерүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна.
Энэ хүрээнд:
- Төрөөс мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, салбарын өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудал тэдгээрт авах арга хэмжээний талаар малчид, фермерүүд, холбогдох байгууллагууд тал бүрээс хамтарч ярилцаж шийдэл гаргах.
- Дархан-Уул аймаг нь мал аж ахуйн үйлдвэрлэлээс жилд дунджаар 4.0-4.5 мянган тонн малын мах, 6.5-7.0 сая литр сүү, 80-82 тонн ноос, 7.0-7.5 тонн ноолуур, 20.0-22.0 мянган ширхэг арьс ширийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээт махны 80, сүү, сүүн бүтээгдэхүүний 60, өндөгний 25-30, зөгийн балын 60-70 орчим хувийг тус тус хангаж байгаа бөгөөд эдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
- Малчдын нийгмийн хангамжийг сайжруулах, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхдээ дундын зуучлалын дамжлагад зохицуулалт хийх зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22