МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.10
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Сангийн мөнгийг нэмэгдүүлснээр гадаадад эмчлүүлээд ирсэн хүүхэд, том хүнд хэдэн хувийг өгөх юм бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

"Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд өнөөдрийн хуулийн төслийг үр дүнгээ өгнө гэж бодож байна.  Би 2017 онд ЭМ-ийн сайдаар томилогдоно ажиллаж байхад  эх орондоо эмчилдэггүй 39 өвчин байсан. 3 жилийн хугацаанд 26 болгож буулгаж чадсан гэтэл энэ тоо одоо буурахгүй байна Чинзориг сайд аа, яаж бууруулж чадсан бэ гэвэл ЭМ-ийг дэмжих санд төсвөөс мөнгө төвлөрүүлж чадвал эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчтөнүүдийн талаарх техник технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарыг багаар нь өндөр хөгжилтэй оронд сургах мөн гадаадын өндөр хөгжилтэй орны эмч нарыг эх орондоо авчирч туршлага судлуулах чглэл маш чухал байдаг юм.

3 жилийн хугацаанд эх орондоо эмчилж чадахгүй байгааг өвчинийг 13 болгож бууруулж чадсан.  Яагаад гэвэл гадаадад олноор нь сургаж байсан. Тийм болохоор энд төвлөрч байгаа 10 тэрбум аа нэн тэргүүнд эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчинүүдийг эх орондоо эмчлэх болгох тал дээр нилээн анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн санал тавих гэсэн юм. 

Эрүүл мэндийн санд төвлөрөх мөнгөө хэрхэн яаж хэдэн хувиар нь хувиарлах гэж байна вэ?

Эх орондоо одоогоор эмчилж чадахгүй байгаа учраас техник, технологи нэвтэртэл хүлээн гэх юм бол хүндээр өвдсөн байгаа хүмүүсийн амь эрсдэлд орно тийм учраас энэ асуудлыг шийдэгдтэл  гадаад орон явуулж эмчлүүлэх нь тодорхой. Эмчилгээний зардлын тавхан хувийг өгдөг юм аа. Тэр зардал нь 300 сая, 500 сая болдог тэрний тавхан хувийг л эрүүл мэндийн яамнаас өгч байгаа. Эрүүл мэндийн дэмжих сангийн мөнгийг нэмэгдүүлснээр гадаадад эмчлүүлээд ирсэн хүүхэд, том хүнд хэдэн хувийг өгөх юм бэ? Хэрхэн яаж хуваарилах гэж байна, засгийн газар руу оруулах журмынхаа төслийг яаж хийж байна вэ? 

Эрүүл мэндийн дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай тэгэхдээ эдийн засаг амаргүй байгаа үед засгийн газар, сангийн яам эрүүл мэндийн дэмжих сангийн мөнгийг анх удаа 10 тэрбум болгон төвлөрүүлж байгааг сайшааж байна.

Эрүүл мэндийн дэмжих сангийн мөнгийг нэмэгдүүлснээр гадаадад эмчлүүлээд ирсэн хүүхэд, том хүнд хэдэн хувийг өгөх юм бэ?

Чинзориг сайд аа үнэхээр дэвшил гаргасанд талархаж байна. Өнөөдөр хилийн чандад ажиллаж, амьдарч, сурч  байгаа 200 гаруй мянган иргэд маань монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа. Харин эсрэгээрээ эх орондоо 26 өвчнийг эмчилж чадахгүй байгаа учраас гадаадад эмчилгээний зорилгоор валютын урсгалаар ихээхэн явж байгаагаас гадна аль өрхөд эдийн засгийн дарамтууд ихээр учирч байгаа эдгээр ауудалд та бүхэн санаачлагатай ажиллаж байгаад талархаж байна."

Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ