2023.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Д.Сарангэрэл: Хүүхдийн тэтгэмжийг орлоготойн уялдуулах тухай заалт орж ирсэн тэгвэл тэтгэмжийн хувь хэмжээг хэрхэн хуульд тусгасан бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
"Монгол Улс 1973 онд гэр бүлийн тухай хууль баталж, 1999 онд шинэчилсэн найруулга хийсэн энэ хугацаанд нийгмийн амьдрал, сэтгэл зүй өөрчлөгдсөн. Эмэгтэй 13 гишүүд гэр бүлийн тухай хуульд статистик судалгаанд үндэслэж гэр бүл салалт их байна, эмэгтэйчүүд, эхчүүд хохирч байна гэж үзэж хуулийн төсөл өргөн барьсан.
Тэтгэмж тогтоох тухай асуудлыг хөндсөн, Солонгоо сайд маань орлоготойн уялдуулан тэтгэмж төлдөг байх заалтыг оруулъя гэж хэлж байна тэгвэл тэтгэмжийн хувь хэмжээг хэрхэн хуульд тусгасан бэ?
Тэтгэмжээс гадна хүн хүндээр өвдөх, осол гэмтэлт өртсөн үед нэмэлтээр тэтгэмж өгөх тухай асуудлыг хөндсөн энэ асуудал маань хэрхэн яаж орсон бэ? Орлоготойн уялдуулахгүй л бол хүүхдийн тэтгэмжийн асуудал санаа зовимоор. Амжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулдаг, амжиргааны баталгаажуулах түвшин гэдэг нь УБ хотод сардаа 277 мянга хавьцаа, хөдөө орон нутагт 238 мянгыг сардаа авдаг бол амжиргааны баталгаажих түвшний орлоготой байна гэж үздэг. Энэ мөнгөний 50 хувийг хүүхдэд өгдөг тул хүүхэд, ээжийн амьдрал юу болох вэ?
Эдийн засгийн хувьд баталгаа байхгүй хов хоосон салж байгаа эмэгтэйн асуудлыг хуульд ямар байдлаар тусгаж байгаа вэ?"
Түүний асуултад ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо хариуллаа.