2023.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Л.Энх-Амгалан: Эцэг эхийн үүрэг хариуцлагыг тодорхой түвшинд сайжруулах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
"Эцэг эхийн үүрэг хариуцлагыг тодорхой түвшинд сайжруулах, хариуцлагажуулах асуудал талаас нь хэлэхийг хүсч байна. Залуучууд гэр бүлээ бүртгүүлчээд буцаагаад жилд 4000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэдэг бол аймшигтай тоо. Гэрлэж буй 4 залуугийн 1 нь гэрлэлтээ цуцлуулж байна гэсэн үг.
Салж болно, салаад хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаасаа зугтдаг паразит үе гарч ирсэн байна. 14000 хүүхдийн тэтгэмжийг төлөх ёстой шүүхийн шийдвэр гарсан байхад 60 хувь нь хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй. Шалтгаан нь ажилгүй байна, ядуу байна, төлбөрийн бололцоогүй байна гээд хариуцлагаас бултаад явдаг тогтолцоог дэмжээд явж болохгүй.
Эцэг эхийн хүлээх хариуцлага тэр тусмаа хүүхдээ өнчрүүлж байгаа энэ эцэг эхчүүд дээр төр төмөр нүүрээ гаргах цаг нь болсон. Хүүхдийн хүчирхийллийг үйлдэлж байгаа 70 хувь нь гэр бүлийн орчинд хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэж байна. Энэ хүүхдүүдийг судлаад үзэхээр эцэг эх нь салсан эсвэл нэг нь гадаадад амьдардаг ийм л хүүхдүүд байна.
Хүүхдүүдийн өмнө хүлээх хариуцлагыг боловсролын хууль дээр, хүүхдийг эрүүл өсгөх, саруул бойжуулах, сургах хүмүүжүүлэх, амьдралд хөлд олгох энэ асуудлуудыг ганцхан сургуульд найдаж орхиж болохгүй учраас боловсролын хууль дээр хэрэгжүүлж байсан яг энэ заалт дээр уялдуулж гэр бүлийн тухай хууль дээр хүүхдийн хууль ёсны эдлэх ёстой эрх, үүрэг хариуцлагыг тусдаа бүлэг болгож өгсөн нь давуу тал."
ШИНЭ МЭДЭЭ
500-600 МЯНГАН АЙЛ ӨРХӨД ОРОН СУУЦ ХЭРЭГТЭЙ
2024.10.08
ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
2024.10.01