МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.03
Барилга, Хот байгуулалт

Г.Тэмүүлэн: Торгуультай жолооч нарыг замын хөдөлгөөнд орохын хязгаарлах боломж бий юу?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Торгуультай жолооч нарыг замын хөдөлгөөнд орохын хязгаарлах боломж бий юу?

Нийслэл хотын түгжрэл нийслэлийн хамгийн том асуудал болсон. Замын түгжрэл бууруулах хэдэн санаа байна.

  • Нийслэлийн А,В бүсэд дахиж орон сууц барих, газар олгох ажлыг зогсоож болох уу. Газар аваад, орон сууц барьдаг түгжрэл үүсдэг, сургууль, цэцэрлэг хүрэлцдэггүй. 
  • Зам дагуу зогсоол хийдгийг хориглоод өөр газар зогсоол барих боломж олгох. Орон сууц баригдахад зогсоолтойн барьдаг шаардлага тавих.
  • Хотхон бүр хашаа барьдаг ажлыг зогсоох.
  • Түгжрэл үүсгэдэг уулзварыг гүүрэн, болон нүхэн гарцаар шийдэх
  • Түгжрэл үүсгэж буй жолооч нарт торгууль оногдуулж, хөдөлгөөнд орохын хязгаарлах чадаж байна уу?
  • Төлбөртэй бүсээ томруулах боломж байна уу?

Түүний асуултад Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ