ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН СПОРТЫН ӨДӨРЛӨГ
2023.10.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН СПОРТЫН ӨДӨРЛӨГ

Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид, гишүүдээ идэвхжүүлэх зорилгоор намар цагийн төлөвлөгөөт үйл ажиллагааны нээлт болгож Гар бөмбөг, Шатар, Ширээний теннис, Дартсын төрлөөр нөхөрсөг спортын тэмцээн болж байна.

Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдээс бүрдсэн найман багийн 90 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд спортын өдөрлөгт УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд сайд, Хэнтий аймгийн гүйцэтгэх захирал М.Ганхүлэг, нарын зочид төлөөлөгчид оролцож баг тамирчдад хандан үг хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ